“Эзэндээ ээлтэй, урт настай бүтээл урлахыг хичээдэг”

2-р сарын 12, 2018 8:21 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 65
4

Б.Энхтуул

Сар шинийн баяр угтаадЗууны мэдээсонинАмьдралын тойрогбуландааУран Пүүжээнэрээр олны дунд танил болсон уран дархан Д.Пүрэвсүрэнгийн урланг зорин очсон юм. Монгол түмний баяр цагаан сар, үндэсний их баяр наадмын үеэр дархчууд маань ажил ихтэй байдаг нь аргагүй л үнэн юм. Урлангийнх нь үүдэнд эрхэм дархантай уулзахаар хол, ойроос зорин ирсэн хүн цөөнгүйБид ч бас түүнийг хүлээх зуур нэг л зүйлийг анзаарч суувТүүнтэй уулзсан хүн бүр сэтгэл өөдрөг, нүүр дүүрэн инээмсэглэлтэй гарч ирэх нь бахдам санагдах.

“Уран Пүүжээ” буюу Д.Пүрэвсүрэнгийн урланд саатаж, “Цагаан сарын баяр”, уран дархчуудын дэг жаяг, монгол өв уламжлалын тухай хөөрөлдөв.

“Уран Пүүжээ” буюу Д.Пүрэвсүрэнгийн урланд саатаж, “Цагаан сарын баяр”, уран дархчуудын дэг жаяг, монгол өв уламжлалын тухай хөөрөлдөв.

УРАН ПҮҮЖЭЭГ ТОДОТГОХ ЗҮҮЛТ ҮГ

 Дархан  Д.Пүрэвсүрэнгийн урлан үнэхээр өвөрмөц юм. Түүний ур ухаан, сэтгэл шингэсэн бүтээлүүдХөөрөгдэлгүүртээ төвлөрдөг ажУрлангийнх нь үүдээр орвол ур хийцээрээ нүдэнд туссан олон төрлийн үнэт хөөрөг, үйлчин бүсгүйчүүдийн  сэтгэл  шингээн урласан  хөөрөгний даалин, бага, дунд, их гарын мөнгөн аяганууд шилэн хоргонд нүд баясгаж, сэтгэл сэргээнэ. Дотогш орвол урлангийнхаа үүдэнд  бурхдын хөрөг зургийг залжээ.

Д.Пүрэвсүрэн гуай ойрын өдрүүдэд гэрээ “мартсан” хүн шиг ажилдаа илүү төвлөрч байгаагаа дуулгаж байсан. “Өглөө гараад, шөнө харьж байгаа болохоор хүүхдүүдтэйгээ ч тухтай уулзаж амжихгүй явна. Харин саяхан охин минь ажил дээр ирээд надтай уулзсан” гээд инээж суув.

Д.Пүрэвсүрэн гуай ойрын өдрүүдэд гэрээ “мартсан” хүн шиг ажилдаа илүү төвлөрч байгаагаа дуулгаж байсан. “Өглөө гараад, шөнө харьж байгаа болохоор хүүхдүүдтэйгээ ч тухтай уулзаж амжихгүй явна. Харин саяхан охин минь ажил дээр ирээд надтай уулзсан” гээд инээж суув.

Монголчууд бид эртнээсДархан хүн бурхан ухаантайхэмээн хүндэтгэн дээдэлж ирсэн. Тэр хэрээр уран дархчуудыг зорин ирж, захиалгаар гоёл чимэглэл хийлгэх нь их байдаг. Өнөө цагт энэ үнэлэмж бүр ч их эрэлт хэрэгцээтэй болсон мэт. Түүний урлангийн үүдэнд өв уламжилж ирсэн бүтээлийн түүх, учир утга билэгдлийг нь асууж, зөвлөгөө авахаар ирсэн хүн цөөнгүй. Мөн авах гэж буй эд  хэрэглэл, хөөрөг, гаансныхаа  хийц загвар, үнэ цэнийг асууж тодруулахаар ирсэн ч хүн олон харагдана

Монгол дархчуудын  бүтээлийг хүндлэн дээ­дэл­дэг энэ эрхэм Архангай аймгийн Цэцэрлэг хотБулган уулын энгэрт төрж өсчээТэрээр 16 наснаасаа алх, дөшний дуутай нөхөрлөж, урлахуйн үйлд шамджээОрчин цагт түүнийг авьяасаа хөгжүүлж яваа нэгэн гэж хэлж бас болохОлны дундУран Пүүжээхэмээн нэрлэгдсэн энэ эрхэмтэй хөөрөлдөж суухад ажилч хичээнгүй зантайёс журмаа хүндэтгэдэг, бусдын эрдэм чадварыг хүндэлдэг, билиг авъяастай хүн юм. Олон сайхан бүтээлийг нь эдэлж, хэрэглэж буй хүмүүс түүнийгДархан хүний бурхан ухаан шингэсэн ховор сайхан бүтээлүүд  түүний гараас төрсөн байдаг. “Уран Пүүжээудам дамжсан сайн дарханхэмээн товчхон тодорхойлдог.   

 ЦАГААН САР ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛСЭН БАХДАМ САЙХАН БАЯР

 За, таны ажил, алба тавлаг сайхан уу?. Сар шиний баяр дөхөөд дархчууд маань ажил ихтэй байна уу?

Тавтай сайхаан. Та бүгдийн ажил үйлс тавлаг сайхан уу?. Дархчууд цагаан сар, наадам хоёроор л нэлээд ачаалалтай байдаг. Ялангуяа, цагаан сар бол монгол түмний бахархал болсон сайхан баяр. Монголчууд бид ахмад буурлуудаа хүндэтгэн дээдэлж, эрдэнийн чулуун хөөрөг зөрүүлж, амар мэндээ мэдэлцдэг. Сүүлийн жилүүдэд үндэсний дээл хувцас, малгай, бүс, эдлэл  хэрэглэлээр гоёх хүмүүс олон болж. Тэр хэрээр дархчууд бид ажил ихтэй байдаггэв

Бидний яриа сар шинийн өнгөөр ийнхүү эхлэв. Жилийн дөрвөн улиралд, уран дархчуудын ажил адилхан ундарч байдаг ч хамгийн их ачаалалтай үе нь цагаан сараар таардаг гэж байв. Хот, хөдөө гэлтгүй холын Америк, Канадаас хүртэл хөөрөг хийлгэх захиалга ирдэг. Монгол туурагтан ахан дүүсээсСар шинээр гоёх сайхан дээл, хувцас хийж өгөөч. Хөөрөг, даалин урлаж өгөөчгэсэн хүсэлт цөөнгүй ирдэг гэж байв. ТэрээрДэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд маань цагаан сарын баярыг их өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Тэр хэрээр нутаг, усны ах дүүстээ сайхан хөөрөг захидаг хүмүүс олон болсон  байна. Мөн сар шинийн баяраар ээж, аавдаа зориулаад мөнгөн аяга урлаад өгөөч гэсэн хүсэлт бас их ирдэг. Мөн монголчууд маань үндэсний дээл хувцасаа өмсөхдөө малгай, бүсний гоёл, дээлийн товчноос эхлээд монгол билэгдлийг шингээж урласан эд хэрэглэл өмсч  хэрэг­лэхийг эрхэм­лэдэг болжЭнэ бүхний ард  дархчууд маань хүний сэтгэлд хүрсэн бүтээл урлах гэж нүдээ чилээж, гараа цуцтал ажилладаг даагэв.

 АЛХ ДӨШТЭЙ НӨХӨРЛҮҮЛСЭН БАГШ МИНЬ АЛДАРТ УЯАЧ Г.ГАНХҮҮ

 Д.Пүрэвсүрэнгийн  уран дархны үйлд шамдсан түүх бас их сонирхолтойТэрээр өөрийн авьяас, чадвараа алх дөштэй анх нөхөрлүүлсэн багштайгаа холбож ярих нь шавийн эрдэм багшаас эхтэй гэдгийг илтгэх мэт. Багш нь түүнд хүнтэй хөөрөг зөрүүлж мэндлэхээс эхлээд уран дархны дэг жаяг, монгол ёс уламжлал, өв соёлоос үнэлж баршгүй ихийг  зааж сургажээ

Уран дархчуудын үйлд түүнийг Монгол Улсын начин, улсын алдарт уяач Г.Ганхүү багш хөтөлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ.

Уран дархчуудын үйлд түүнийг Монгол Улсын начин, улсын алдарт уяач Г.Ганхүү багш хөтөлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ.

Багшийнхаа энэ эрдмийг тэрээр одоо ч ажил, амьдралдаа эрхэмлэн дээдэлж, дагаж явдагаа хэлэв. Мөн үр хүүхэд, шавь нартаа хэлж зааж сургаж  явдаг гэж байв. Уран дархчуудын урлахуйн ухаанд түүнийг  Монгол Улсын начинулсын алдарт уяач Г.Ганхүү багш хөтөлжгарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ. ТэрээрБи 16 настайдаа багшдаа анх шавь оржурлаж бүтээхийн их үйлд шамдсан билээ. Багш маань их уран хүн. Монгол соёлоос гурван сайхан өв тээж яваа хүн. Анх багштайгаа уулзаж байхад монгол бөхийн хүндлэл, ёс жудаг, эрэмбэ сайхан санагддаг байлаа. Энэ хүний шавь болж, эрдэм мэдлэгээс нь сурч авсандаа бахархдаг. Монгол дархны урлахуйн үйл сонирхолтой, сайханМэргэжлийн дархчууд шавь сургалтаар хойч үеэ бэлтгэж ирсэн. Багш бидэндХүнд нүнжигтэй сайхан зүйл урлаж өгч байгэж ямагт захина. Тэр хэрээр бидэнд уран дархны өв соёл, ёс жудаг, дэг жаягаас зааж сургасан. Би дархны урлалд шимтэжхөдөлмөрийн амт шимийг тэр л үеэс мэдэрсэн болохоор хүүхэд насаа дурсах дуртай. Багш мааньМанай шавиар хийлгэх зүйл байвал хийлгээрэйгээдУрт цагаан”-ы дархчуудад хэлнэ. Дархчууд чАлив Пүүжээ үүнийг ингэж хийгээрэй, тэрийг тэгж давтаарайгэнэ. Тэр хэрээр ажлын ачаалал дааж, олны үгэнд урамшиж, юм хийж бүтээх их хүсэлд хөтлөгддөг байлаа. Өдгөө багшийнхаа зааж, сургасан бүхнээр л монгол дархчуудын эгнээнд монгол өв соёлоо хүндэтгэн дээдэлж явна дааДархан хүний ур хийцийг олон зүйлээс харж шинждэг. Тэр дундаа мөнгөн эдлэл яаж давтахаас нь эхэлж шинжинэ. Би багшийнхаа дэргэд аяганы мөнгөн дотор гурван жил давтсанхэмээв.

 НУТГИЙН ЗОН ОЛОН МИНИЙ ӨВӨӨГГАНГАН ЛХАГВАСҮРЭНГЭДЭГ БАЙВ

 Удам дамжсан уран дархчуудын авьяас билгийг өвөлж төрнө гэдэг ховорхон боломжТиймээсУран Пүүжээ”-гийн  дархан удмын талаар асуувалМиний өвөө нутаг хошуундаа алдартай, уран хүн байсан. Нутгийн зон олон өвөөг миньГанган Лхагвасүрэнгэж ихэд хүндэлнэ. Эрдэм номтой, цэвэрч нямбай хүн байсан. Өвөө, аавын минь эдэлж хэрэглэж ирсэн хөөрөг одоо надад байдаг. Аав минь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Л.Дашвандан гэж хүн байвМөн л эд мэддэг, бурхан ухаантай хүн байсан. Эдийн соёлтой, аливаад хариуцлагатай ханддаг. Ямар ч ажлын  эв дүйг олоод хийчихдэг байсан. Аавын минь 1-10 дугаар анги хүртлээ бичсэн дэвтэр одоо ч надад хадгалаастай байдаг. Уран гоё бичдэг, нягт нямбай хүн байлаа. Ажилч хичээнгүй  хүн болохоор бидний хийсэн зүйлийг хараад их голдог, дотроос минь их хурцалж өгдөг байлаа. Миний ээжийг Ч.Тогоохүү гэдэг. Монголын сор болсон уран дархчуудын дунд гоёл чимэглэгчээр олон жил ажилласан. Хүүхэд байхдаа ээжийнхээ ажил дээр очоод урчуудын хийж байгаа бүтээлийг  хараад их бахархдаг байлаа. Тэндээс л  гоё сайхныг олж хараад ялгах нүдний уртай болсон доохэмээн сонирхолтой түүх хүүрнэх аж.    

Л.Дашвандан гуайнх таван хүүхэдтэйДөрвөн хүү, нэг охинтой. Уран Пүүжээ хоёр дахь хүү нь хэмээсэн. “Гарын таван хуруушиг тэрсхэн өссөн хүүхдүүдийнх нь өдгөө гурав нь уран дархчуудын эгнээнд гар нийлэн ажиллаж, амьдарч явна. Тэрээр өөрийн ах Д.Намнансүрэн, дүү Д.Баатарсүрэн нарын хамт уран дархны  үйлд шамдсан цагаасаа  үнэт эдлэл урлахуйн урлалд өөрийн гэсэн орон зайг бүрдүүлж яваа аж. Дархан ПүүжээБид уран дархны урлалд олон жил сэтгэл зүрх, оюун ухаанаа дайчлан яваа. Шинэ бүтээлийн санаа төрвөл  ах дүүс гэлтгүй уран дархан нөхөдтэйгөө зөвлөлдөж, бусдаасаа бас суралцсаар л яваа хэмээн даруухан өгүүлнэ.

Уран Пүүжээ”-гийн дүү Д.Баатарсүрэн мөнгөн аяга, эмээл хазаар урла­даг аж. “Хөөрөгдэл­гүүрт байгаа бага, дунд, их гарын мөнгөн аягануудыг бүгдийг нь урласан гэж байв. Харин ах Д.Намнансүрэн нь хөө­рөгний толгой, нуух, хал­бага, ээмэг, бөгж, дээлийн товч урладаг ажээ.

 БИ УРАН БҮТЭЭЛИЙНХЭЭ АЧААР ОЛОНТОЙ ЯВДАГ

Д.Пүрэвсүрэн: Нутгаас минь төрсөн алдартай сайхан бөхчүүд бий. Тэдэнтэйгээ уулзаж, урландаа сайхан яриа өрнүүлэх дуртай. Бөхчүүдэд ахмад цолтой бөхөө хүндэлдэг сайхан эрэмбэ бий. Ийм сайхан хүндлэл ёс дэг зөвхөн монголчуудад л бий.

Д.Пүрэвсүрэн: Нутгаас минь төрсөн алдартай сайхан бөхчүүд бий. Тэдэнтэйгээ уулзаж, урландаа сайхан яриа өрнүүлэх дуртай. Бөхчүүдэд ахмад цолтой бөхөө хүндэлдэг сайхан эрэмбэ бий. Ийм сайхан хүндлэл ёс дэг зөвхөн монголчуудад л бий.

 Дархан залуугийн ярианд  багшаараа бахархах сэтгэл үе үе төрнө. Тиймээс багшийнх нь авьяас билэгухааны урыг шингээсэн ямар бүтээл байдгийг сонирхсон юм. ТэрээрЭрийн гурван наадмын өв соёлыг тээж яваа бөх, уяач, сурын харваачдын малгайн титэм, бүсэн дэх чимэг зүүсгэлийг багш минь анх санаачилж урласан. Би Монгол Улсын аваргын малгайн титэмийг урлаж байлаа. Цагийг эзэлсэн наадмаар зүлэг ногоон дэвжээн дээр барилдаж байгаа алдар цуутай аваргуудын  малгайг хараад багш­тайгаа урласан юм шүү дээхэмээн сэтгэлдээ  баярлаж, бахдаж суудаг. Уран бүтээлийнхээ ачаар улс төр, урлаг соёл, спортын салбараас олон сайхан найз нөхөдтэй бол­сон. Нутгаас минь  төр­­с­өн алдартай сай­хан бөхчүүд бий. Тухайлбал, улсын гарьд Д.Рагчаа, улсын арслан Ч.Санжаадамба, нартай уулзаж урландаа сайхан яриа өрнүүлэх дуртай. Бөхчүүдэд ахмад цолтой бөхөө хүндэлдэг сайхан эрэмбэ бий. Г.Ганхүү багштай уулзахаар О.Балжинням аварга ирэхэдСайн байна уу аварга аа, дээшээ морилгээд хүндэтгэж угтана. Ярилцаж суухдаа цолны эрэмбээр сууна. Гарч орохдоо зөвшөөрөл авна. Ийм сайхан хүнд­лэл, бахархал зөвхөн монгол­чуу­­дад л бийхэмээн ярина

 ХӨӨРӨГ УРЛАХДАА БАГШДАА УРЛАЖ БАЙНА ГЭЖ БОДОЖ ХИЙДЭГ

 Монголчууд бид мэндлэх хүндлэх ёс гээд баялаг уламжлалтай ард түмэн. Тиймээс эрхэм зоч­ноосоо уран дарх­чуудын амьдралд баримт­л­ах ёс дэгийн талаар асуулаа

Уран бүтээлч хүний эрхэмлэх зүйл бол чин сэтгэлээсээ бүтээл урлах. Өндөр гэгээн Занабазар бүтээлээ урлахдаа бясалгал хийж, өдөр, сарын сайныг сонгодог байсан гэдэг. Дархчууд өөр, өөрийн гэсэн өвөрмөц урлалтай. Би хөөрөг урлаж байхдаа багшдаа  урлаж байна гэж бодож, сэтгэлээ шингээн байж бүтээлээ урладаг. Хэн нэгэн хүн  аав, ээжийнхээ үнэт эдлэлийг бариад ирвэл  хүссэн загвар хийцээр нь сэтгэлд нь хүртэл урлаж өгөх юмсан гэж хичээдэг. Ер нь бол эзэн нь бахархаж хэрэглэх сайхан үнэ цэнэтэй бүтээл урлах нь дархан хүний гол зорилго байдаг. Хүний сэтгэлд хүрсэн бүтээл урлахад онгод төрж, хийморь сэргэдэггэв

 ОРЧИН ЦАГТ МОНГОЛ УЛАМЖЛАЛАА АВЧ ҮЛДЭХ ХЭРЭГТЭЙ

 Тэрээр монгол дархчуудын бүтээлуламжлалт ёс дэгийг гайхалтай сайхнаар ярьж, бахархах хэрнээ өөрийгөө дөвийлгөх дургүй, хийсэн бүтээснээ тоочих дургүй юм. Д.Пүрэвсүрэн  монгол  дархчуудынхаа ховор сайхан бүтээлийг  дэлхийд таниулан сурталчлах хэтийн зорилго өвөртөлж явдаг хүн. Учир нь тэрээр уран дархчуудынТүмэн эрдэнэсхолбооны тэргүүнТус холбоо байгуулагдаад өдгөө 11 жил болж байгаа  аж. Монголын дархчуудыг нэгтгэдэг энэ холбоонд 50 гаруй үйлдвэрлэл бий гэнэ. Холбооны тэргүүний хувьд  “Бид одоо яах ёстой вэ, цаашид юу урлаж бүтээх вэ, бидний давуу тал, сул тал юу билээгээд бодох, судалгаа хийх зүйл цөөнгүй байдаг ажБидэнд олон давуу тал бий. Дэлхийн брэнд болох бүтээлүүд монгол дархнаас төрж байна. Гэтэл бидэнд үнэт эдлэлийн зах зээл хангалттай байгаа ч үйлдвэрлэл явуулах боломж хомсхон байнаМонгол дархчуудын ажиллаж буй орчин нөхцөл тааруухан байнаТиймээс урчууддаа зориулжМонгол урлантөв нээхээр санаач­лаад барилга барихаар хөөцөлдөж байгаа. Гэсэн ч газрын асуудал  нь шийдэж өгөхгүй удаж байна. “Түмэн Эрдэнэсхолбоо, монгол дархчуудын маань бодож, зорьж яваа нэг зүйл бол ирэх зун монгол туургатаны дунд гар урлалын үзэсгэлэн нээх хүсэл, зорилготой явна. Энэ санаагаа цаасан дээр сийрүүлж, албан бичгээ холбогдох газарт нь хүргүүлсэнгэж байв.

Уран дархчуудын ур хийц, ховор бүтээлд анхаарал хандуулаад, ярианыхаа төгсгөлд түүний  хувийн амьдрал руу цухасхан өнгийв. Эрхэм дарханых дөрвөн хүүхэдтэй ажээ. Том нь оюутан. Дараагийн гурав нь ЕБСд сурч байгаа гэж байв. Эхнэр нь арын сайхан хангай нутгаар овоглосон Б.Гэрэлчимэг гэж бүсгүй бий. Одоогоор бүл нэмэх гээд гэртээ байгаа гэж байв.

Ярилцлагынхаа төгсгөлд тэрээр монгол түмэндээ, дархчууддаа зориу­лан сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. ТэрээрБахархалтай сайхан баяр ирж байна. Монгол түмэндээ ирж буй шороон нохой жилдээ эв нэгдэлтэй, эрүүл энх байхыг хүсэн ерөөж байна. Бие биенээ хүндэтгэн дээ­дэлж байгаасай. Монгол­чууд бид аж төрөх, айл гэрийн ёсны баялаг сайхан уламжлалтай билээ. Сар шинийн баяр шигээ ахмад буурлуудаа цаг ямагт хүндэтгэн дээдэл­­дэг, хайрладаг байгаасай.

Мөн монгол дархчуудын маань үйл нь уран, хараа нь хурц, алх дөш нь мөнхөд дуутай байхын билэгтэй сайхан ерөөлийг өргөе. Ирж буй шороон нохой жилдээ монгол дархчууд маань эв нэгдэл, монгол өв соёлоо эрхэмлэн дээдэлж, санаа зорилго нэгтэй ажиллах байх. Багш шавийн барилдлагыг батжуулж, шавь сургалтыг хөгжүүлэх, багш шавь хоёр бие биенээ хүндэтгэн дээдэлсэн сайхан жил байгаасай. Айл бүрийн, хүн бүрийн хийморь золбоо нь дээшээ байх болтугай гэсэн ерөөлийг чин сэтгэлээсээ өргөж байна”  гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *