Эзэн хааны гэр бүлийн үхлийн гэрч болсон англи багш

4-р сарын 8, 2018 1:20 pm Нийтлэгч: Ангилал Зууны нэг өдөр , Энтертайнмэнт Уншсан: 108
30411498_2042506826008340_1233399394913484800_n

Х.Оюунболд

Британийн хойд зүгт байдаг Йоркшир гүнлэгийн  Ротерем хотын банкны захирлын хүү Чарльз Сидней Гиббес их Кэмбрижийн их сургуулийг төгссөний дараа англи хэл гадаад оронд заахаар шийдсэн байна. Ингээд Оросод 25 настайдаа 1901 онд иржээ. Түүнээс хойш долоон жилийн дараа Оросын эзэнт гүрний хаан II Николай хааны  таван хүүхдийн хувийн багш болов.  Мөн Романовын хаанчлалын төгсгөлийн гэрч болсон байна.  Тэрээр эзэн хааны гэр бүлтэй тэднийг 1917 оны гуравдугаар сараас найман сар хүртэл Сибирийн  Тобольск хот руу цөлж, нүүлгэн шилжүүлэх хүртэл цуг амьдарчээ. Харин Екатеринбургт 1918 оны долдугаар сарын 17-нд эзэн хааны гэр бүлийг, хувийн эмч,зарц, хатан хааны үйлчлэгч болон тогоочийг Ипатьевийн гэрийн хонгилд  большевикууд буудсан юм  Үүний дараа Гиббес тэднийг цаазалсан газрыг шинжилсэн анхны гадаад хүн байв.  Тэрээр энэ бүхний дараа оросын үнэн алдартны шашны сүмийн лам болсон. Мөн их Британид буцсан хойноо Оксфорд хотод сүм бариулсан юм.

эзэн хааны хүүхдүүдийн англи хэлний багш Чарльз Сидней Гиббес

Гиббес бараг жил эзэн хааны таван хүүхдүүдийн багш байжээ

Англи хэлний багш Гиббесийн авсан хааны гэр бүлийн гишүүдийн зурагнууд түүнийг эзэн хааны гэр бүлийнхэнтэй ойр дотно байсныг нотолдог Зурган дээр II Николай хааны бага охин охин Анастасья Николаевна

Багш Чарльз Гибессийн өдрийн тэмдэглэл

Эзэн хааны гэр бүлийн нэг гишүүн

Түүний эзэн хаан Романовын гэр бүлийнхэнтэй байхдаа авсан  зурагнууд Гиббесийн эх орноосоо оргож зугтсан  Георгий Павельевээс өргөж авсан хүү Чарльз Гиббес Павельевт байдаг байна. Энэ зурагнууд нь Гиббесийн гэр бүлийнхнээс өөр хэн ч харж байгаагүй зурагнууд аж.  Эдгээр зурагнууд нь түүнийг эзэн хааны гэр бүлийнхэнтэй их дотно харилцаатай байсныг харуулдаг байна. Учир нь энэ  зурагнууд хувийн зураг учраас гэж түүний өргөмөл хүү ВВС телевизийн I сувгийн “Inside Out de BBC One”  нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ. Мөн  Оксфордийн их сургуулийн номын санд Гиббесийн   эзэн хааны гэр бүлийнхэнтэй хамт өнгөрүүлсэн амьдралын тухай  мэдээлэл өгдөг өдрийн тэмдэглэл хадгалагдаж байдаг аж. Тэрээр тэмдэглэлийнхээ дэвтэртээ  генийн өвчтэй хааны хүү Алексейн талаар бичжээ. Алексей үдэш орой бие нь мууддаг зуршил тогтсон.  Түүнд ном уншиж өгөхөд тэр надад анхаарал хандуулах их хэцүү байдаг байсан гэж өдрийн тэмдэглэлдээ Гиббес бичжээ.

Эзэн хаан II Николайн хүү Алексей 13 настай байх үеийн зураг

Эзэн хааны гэр бүл

Мөн тэмдэглэлдээ улстөрийн бодлого, эх орны нэгдүгээр дайн 1914 оны наймдугаар сард эхэлсэн болон эзэн хааныг түлхэн унагасан 1917 оны хоёрдугаар сарын Хувьсгалын  үр дагаврын тухай бичсэн байна.  Тухайлбал, Бүгд л энэ үйл явдлын цаашаа яаж хөгжихөд санаа зовж байв. Хэдийгээр эзэн хаан энэ тухай мэдэхгүй байсан ч үүнийг мэдэрч байсан юм гэж дурджээ. Тэрээр өдрийн тэмдэглэлээ эзэн хааны гэр бүлийг Сибирь рүү цөлөгдөн явах хүртэл хөтөлсөн байна.  Тэд 1918 оэы тавдугаар сард  Екатеринбург хотын худалдаачин Николай Ипатьевийн гэрт амьдрахаар болжээ. Энэ нь эзэн хааны гэр бүлийнхний  цаазлуулахаасаа өмнө хийсэн сүүлчийн аялал байлаа. Чарльз  Сидней Гиббесийн ач Гиббес Павельев энэ нь манай өвөө сүүлчийн удаа эзэн хааны гэр бүлийнхнийг харсан хэрэг байсан юм. Тэр тэднийг  хамгийн сүүлчийн мөч хүртэл нь үдсэн.  Учир нь түүнийг тэнд буудан хороосон гэрт орохыг зөвшөөрөөгүй юм гэжээ.

Эзэн хааны гэр бүлийнхнийг буудан хороосон газрыг шалгав

Тэднийг буудан хороосон худалдаачин Николай Ипатьевийн гэр

Тэр үед эзэн хааны гэр бүлийн гишүүн болох Анастасья, Марья, Ольга, Татьяана болон ханхүү Алексей нарыг зарц нарынх нь хамт түр засгийн газрыг унагаахаас өмнө буудан хороов.   Тэднийг гэр бүлийн зураг авахуулах гэж байгаа мэт жагсааж байгаа мэт зогсоожээ.  Гэхдээ энэ хэргийн гэрчүүдийн  ярьснаар гэрэл зурагчны оронд салаа цэрэг сумаар бороо шиг буудсан ажээ. Буудах үеэр амьд үлдсэн гэр бүлийн гишүүнийг жадалж алсан байна.  Гиббес Павельевд байгаа Гиббесийн өдрийн тэмдэглэлд бичсэнээр эзэн хаан Романовынхон амь насаа алдсан хонгилтой байшинг дараагийн өдрүүдэд шүүхийнхэн  хянуур бүртгэсэн нь түүнийг тэнд юу болсныг ойлгоход тусалжээ. Түүний ач нь “Тэр өрөөгөөр алхах, бууны сум цоолсон нүх болон тэр бүх цусыг харах түүнд аймаар байсан байх ёстой” гэв. “Эзэн хаан хамгийн түрүүнд толгойдоо буудуулсан байна. Дараа нь бүгдийг нь сөхрүүлэн суулгаж байгаад, тэднийг бууджээ” гэж хэллээ.  Харин Орос оронд  харсан тэр аймшигт үйл явдал Гиббесийг амьдралынх сүүлчийн өдрүүд хүртэл дагасан байна. Тэрээр  1930 онд их Британи руу нэгмөсөн буцаж очоод нэг үнэн алдартны шашны сүмийн ламтан Николас болжээ. Мөн орхин гарсан Орос орныг шинээр бий болгохыг оролдож Оксфордын нэг сүмийг эзэн хаан Романовхантай цуг амьдарч байсан үед цуглуулсан эд зүйл, дурсамжаар дүүргэсэн байна. Тэрээр 87 настайдаа 1963 онд тэр өнгөрсөн цагийг дурссаар нас баржээ.

ВВС  сайтаас

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *