Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

11-р сарын 11, 2018 1:59 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 8
45737609_2151276515120932_1519112658236735488_n

 

Ч.ЗОТОЛ

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр.  Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон бүх нийтээр  ёслон тэмдэглэж байхаар  Ерөнхийлөгч  зарлиг гарснаас хойш зургаа дахь жилдээ тэмдэглэж байна.

Бүх нийтээрээ дөрөв хоног амрах шийдвэрийн дагуу олон нийт  энэ өдрүүдэд амарч байгаа юм. Харин төр, засгйин зүгээс  Их хүмүүний мэлмий гийсний 856 жилийн ой-“Монгол бахархлын өдөр”-ийг  тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.  Ёслолд Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолын арга хэмжээнд уригдсан хүндэт зочид оролцлоо.  14:00 цагаас Их эзэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Энэ үеэр  Ерөнхийлөгч  ард түмэндээ хандан үг хэлэх юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *