“Эвтэй гудамж”-ныхан хамтын хүчийг харуулна 

9-р сарын 24, 2015 11:39 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 135
12043642_1028423090553588_254131779_o

С.УЯНГА

МАХН  анхан шатны байгууллагуудын бүсийн зөвлөгөөнийг хөдөө орон нутаг, нийслэлд зохион байгуулж байгаа билээ. Зөвлөгөөний үргэлжлэл буюу Улаанбаатар бүсийн зөв­лөгөөн өчиг­дөр Сонгино­хайрхан дүүр­гийн сонгуультан, идэвх­тэн гишүүдийн дунд бо­лов.

Энэ үеэр зохион бай­­гуулагчид өмнөх зөв­лө­гөө­нөөр ярь­сан хэлсэн бүхэн ард түмэнд хүрч тус намд эл­сэхийг хүссэн хүмүүс өдөр ирэх тусам нэмэгдэж буйг онцолж байсан юм.

Мөн улс төрийн нөхцөл байдал, нийгэмд тулгамдаж буй асуудал гарах гарцыг ярьсан бүсийн зөвлөгөөнд ихээхэн ач холбогдол өгч бай­гаагаа Сонгинохайрхан дүүргийн намын идэвх­тэн гишүүд ярьж байлаа.

Тухайлбал, МАХН-ын бага чуулганы гишүүн, сэтгүүлч С.Зэвсэг зөвлөгөөний талаар “МАХН идэвхтэн, сонгуультан, намын гишүүдийг оролцуулаад улс орон, ард түмний амьдралын тулгамдаж буй асуудал, улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар маш чухал зөвлөгөөн хийж байна. Энэ бол цаг үеэ олсон маш зөв, зүйтэй ажил. Жирийн гишүүн миний ажигласнаар Монгол Улс Үндсэн хууль, засаглалын хуваарилалт, эдийн засгийн хямралд идэгдэж дууслаа. Үүнд нам дамжсан олигархиуд, албан тушаалын хэнээтнүүд хожиж байна. Улсын өмчийг хувьчлал нэрээр луйвардаж авч, баяжсан цөөхөн хэдэн хүний тоглоомын улс орон болоод байна. Энэ нөхцөл байдлаас хямралаас гарахад ганц намын асуудал биш бүх нам үг хэлээ ололцох хэрэгтэй. Юуны өмнө Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж сонгуулиа жинхэнэ ардчилсан арга замаар хийж, ард түмнээсээ шударгаар сонгогдсон төрийн түшээдийн хүчээр хямралаас гарна гэж бодож байна. Ялангуяа МАХН-ын зохион байгуулж буй зөвлөгөөн хямралаас гарахад тус нэмэр болно гэж үзэж байгаа. МАХН албан тушаал бодож намд шургалсан, нам дамжиж явдаг хүмүүсээс салах хэрэгтэй. Нам өөрөө цэвэршиж, дайчин шуурхай ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

Зөвлөгөөний үеэр яригдсан, иргэдийн анхаарлыг татаж санал санаачилга дэвшүүлсэн  бас нэг чухал асуудал бол МАХН-аас хэрэгжүүлэх “Эвтэй гудамж” төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр аймаг нийслэл, сум дүүрэг бүрээс сонгож авсан тус бүр 100 айлыг орчныг нь тохижуулах, хөгжүүлэх, дэд бүтцийг шийдэх, ногоон байгууламжтай жишиг бүс болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, амьжиргааг нь дээшлүүлэх юм. Гэр хорооллын орчныг тохижуулах, эрүүл аюулгүй орчныг хамтын хүчээр бий болгох, хөршийн холбоог сайжруулах, өргөжүүлэх, ногоон байгууламж бий болгох, өрх бүрт мод тарих энэхүү төслийн талаар МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр тавьсан илтгэлдээ “Гудамж талбайг сайжруулах, тохижуулах асуудлаар янз бүрийн  олон санал санаачлага гаргадаг. Гэвч тухайн өрхийнхөө амьдралд ойртож, нөлөөлж чаддаггүй. Тиймээс МАХН тухайн айлын амьдралд хэрэгтэй зүйлийг “Эвтэй гудамж” төслөөр дамжуулан иргэдэд олгож байна. Айлын хашааг будаж өгөх биш арга замыг нь зааж өгөх ёстой. Тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд заавал төр засгаас мөнгө нэхэх шаардлагагүй. Айлуудад байгаа хүчийг дайчилж, боломж олгох хэрэгтэй. Хамгийн энгийн жишээ дурдахад 100 айлын дунд нэг үсчин гаргаж өгөөд зах зээлийн ханшаас арай хямдаар үйлчлүүлнэ. Энэ нь нэг талаасаа тухайн гудамжны иргэдийн унааны мөнгийг хэмнэнэ. Нөгөө талаасаа нэг хүнийг ч гэсэн ажлын байртай болгож байгаа хэрэг. Манай нам энэ мэтчилэн улс төрийн томоохон асуудал биш айл өрхийн  хамгийн энгийн шаардлагатай асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна” гэлээ.

Энэ үеэр “Улс төрийн нөхцөл байдал, чиг хандлага”, “Социал демократ үзэл ба Монгол Улс”, “Улс төрийн сонгуулийг амжилттай явуулах арга замууд”, “Улаанбаатарчуудад тулгамдаж буй асуудлууд”, “МАХН-ын дүрэм ба НАШБ” зэрэг олон сэдвээр салбар бүрийн мэргэшсэн улстөрч, судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Зөвлөгөөнд тавьсан бас нэг чухал асуудлуудын нэг нь МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн тавьсан хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байгааг онцолсон “Хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хэлмэгдүүлэлт илтгэл байв. Тодруулбал, Өнөө үеийн хэлмэгдүүлэлт нь Монгол дахь хэт улстөржилтөөс үүдэлтэй. Олон хүнийг хоморголон халж, ажил амьдралгүй болгох явдал жирийн үзэгдэл шахуу болоод байна. Хэлмэгдүүлэлт бол Монгол Улсын түүхэнд байгаа хамгийн эмгэнэлт хуудсын нэг. Олон мянган хүн туйлын шударга бус байдлаар амь нас, эд хөрөнгөө алдаж, олон айл өнчирсөн. Хэлмэгдүүлэлт тухайн гэр бүлийг, тэр гэр бүлээр дамжиж бүхэл бүтэн ард түмнийг хэдэн үеэр хэвийн амьдралын маяг, голдирлоос гаргасан. Монгол дахь хэт улстөржилт, эрх ашгийн фракц, бүлэглэлүүд хоорондын тэмцэл өрсөлдөөнөөс болж хуулийн зарим байгууллага  үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг ноцтой хэлбэрээр зөрчихөд хүргэж байна. Хүний эрхийг зөрчих зөрчил энгийн биш ноцтой хэлбэрээр орших нь дахин давтагдаж эрүү шүүлт олон хэлбэрээр илэрч байна. Тухайлбал, Хорих газраар дамжуулан хорих, төрөл төрөгсөдтэй нь уулзуулдаггүй, барьж хорьдог, гадаадад явах эрхийг нь хязгаарлах хэлбэрээр илэрч байна. Мөн хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор, хүнийг айлгах дарамт шахалт үзүүлэх явдал жирийн үзэгдэл боллоо гэдгийг илтгэлдээ дурдлаа.

Сонгинохайрхан дүүргийн намын идэвхтэн гишүүд тулгамдаж байгаа асуудал, санал санаачлагаа намын удирдлагууддаа хэлж, чөлөөт ярилцлага өрнүүлж, намын анхан шатны байгууллагууд гишүүдийнхээ итгэл үнэмшил дээр тулгуурлан үүрэг зорилгоо тодорхой болгох асуудлуудыг ярив. Мөн МАХН-ын гишүүд асуудлыг хамтаараа шийдэж ард түмний сайхан амьдрал, улс орныхоо хөгжлийн төлөө тууштай ажиллах талаар зөвлөлдөв. Тус дүүргийн  МАХН-ын байгууллагаас ирэх оны сонгуулийн бэлтгэл хангах чиглэлээр хийж байгаа ажлын мэдээллийг намын гишүүд, анхан шатны байгууллагын төлөөлөгчдөд тус дүүргийн МАХН-ын хорооны дарга Ц.Лхагвасүрэн танилцуулсан юм. Тэрээр “Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хороо 2015 оныг “МАХН-ын гишүүдийн манлайллыг дээшлүүлэх, улс төрийн сонгуульт ажилтны хариуцлагыг өндөржүүлэх жил болгосон.  Намын хорооны энэ оны үйл ажиллагааны таван зорилгыг хэрэгжүүлэх 79 зорилт бүхий үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө боловсруулан баг хамт олноороо хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай дүүргийн намын хороо шударга ёсыг мөрдөн, ёс зүй, ёс суртахуунтай ажиллах оролцоог хангаж ажиллах, ил тод нээлттэй хамтын удирдлагын зарчим, үр дүнтэй өгөөжтэй ажиллах зорилтуудыг мөрдлөг болгон ажиллаж байна. Төлөвлөгөөний үндсэн үзэл баримтлалын хувьд намын хороо, үүр, дэргэдэх холбоодын удирдлагуудад мэдээлэл өгч, харилцан итгэлцэл бий болгон эрхзүйн орчныг боловсронгуй болгох, мөн харилцан суралцах, оюунлаг орчин бүрдүүлэх, хүний нөөцөө чадавхижуулах, материаллаг орчныг бүрдүүлэхээр анхаарч ажиллаж байгаа” гэж хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Liliam
2017 оны 2-р сарын 13

Kai se on yritettävä päästä kirjan alkuun, kun kesäloma alkaa viikon kuluttua… Tulinhan luvanneeksi tulla haasteeseen mukaan. Enkä halua olla luuseri, joka luovuttaa ennen kuin on yrÃntänytki¤Ã¤t. Raportoin kyllä blogissa, jos pääsen mihinkään.

Keyanna
2017 оны 2-р сарын 17

Hey, kilelr job on that one you guys! http://fvccxrlpteo.com [url=http://kgtguvsdxn.com]kgtguvsdxn[/url] [link=http://gavmdyiirhn.com]gavmdyiirhn[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *