Европын өсөлт даяар эдийн засагт дэм болно

8-р сарын 16, 2013 10:56 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 991
“Блүүмберг” цахим хуудсын мэдээлснээс үзвэл “хөгшин” тивийн 17 орныг нэгтгэсэн Европын холбоо хямралын улмаас эдийн засгаа зургаан улирлын турш маш ихээр хумисны эцэст анх удаа эдийн засгийн өсөлттэй гарахаар байгаа аж.

Б.БАРС

“Блүүмберг” цахим хуудсын мэдээлснээс үзвэл “хөгшин” тивийн 17 орныг нэгтгэсэн Европын холбоо хямралын улмаас эдийн засгаа зургаан улирлын турш маш ихээр хумисны эцэст анх удаа эдийн засгийн өсөлттэй гарахаар байгаа аж.

“Barclays”-ээс эхсүүлээд “JPMorgan Chase” хүртэл дэлхийд нэр хүндтэй судалгааны компаниудын эдийн засагчид Европын холбооны эдийн засаг тогтворжих шатандаа орсон гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, энэ үйл явдал дэлхийн бараа таваарын эрэлт хэрэгцээ, санхүүгийн зах зээлийн байдалд эерэгээр нөлөөлнө гэжээ.

Өмнө нь АНУ-ын Холбооны нөөцийн газар ажиллаж байсан “JPMorgan Chase” компанийн дэлхийн эдийн засгийн судалгааны ахлах мэргэжилтэн Ж.Лаптон хэлэхдээ, “Бид Европт эдийн засгийн үсрэлт болно гэж үзэхгүй байгаа ч энэ тивд эерэг үзүүлэлтүүд гарч, энэ нь тун удахгүй дэлхий даяар мэдрэгдэх болно гэдгийг шууд хэлмээр байна. Европын иргэд өмнө нь хямралаас гарах гарц байхгүй гэж үзэж байсан бол одоо энэ тал дээр хавьгүй өөдрөг үзэлтэй болсон нь илт. Товчдоо бол Европын хол­боо эргээд сэргэх ша­тан­даа орлоо” гэсэн юм.

Ж.Лаптоны дүгнэлтээр бол Европын холбоонд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний тавны нэг ногддог байна. Ийм ч учир энэ бүсийн эдийн засаг нэг хувиар өсөхөд л дэлхийн бусад хэсгийн эдийн засгийг дор хаяж 0.7 хувиар өөд нь татах аж. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд багасч буй явдлын хор уршгийг саармагжуулж, нэн ялангуяа хөрш зэргэлдээ зүүн Европын орнууд, Англиас гадна Тайвань, Мексик, Бразилд эерэг нөлөө үзүү­лэх гэнэ.

Европын холбооны эдийн засаг сэргэснээр импортын хэмжээ нь өсч эхэлжээ. Сүүлийн таван сарын дотор Европын холбооны БНХАУ-аас авах барааны хэмжээ 2.8 хувиар, Японоос 8.6 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн тус холбооны гишүүн орнуудын компаниудын орлого ч нэмэгдсэнээр Европын орнуудын үнэт цаасны үнийг өсгөх болжээ.

 “Credit Suisse Group”-ын шинжээчдийн мэдээлснээр, Европын холбооны тэргүүлэгч 19 компанийн үнэт цаасны индекс жилийн дотор даруй 25 хувиар өссөн байна. Гэхдээ хэдийгээр Европын холбоо сэргэж байгаа ч глобал эдийн засгийн хөдөлгүүр болж хараахан дөнгөхгүй гэж “Goldman Sachs” компанийн шинжээч Х.Пилл үзэж байгаа аж.

Учир нь Испани зэрэг тус холбооны хэврэг гишүүд хувийн болон улсын өр төлбөрөө багасгатал энэ бүс нутаг дэлхийн эдийн засгийг дангаараа чирэх чадалгүй гэнэ. Гэхдээ сүүлийн улиралд Европын холбооны экспорт импортоосоо давжээ.

Ер нь еврог гүйлгээнд гаргасан 1999 оноос хойш Европын холбооны экспорт импортоос ДНБ-ийх нь гурван хувиар их гарсан нь урьд өмнө үзэгдээгүй үзүүлэлт гэнэ.

Холландын “ABN Amro Bank”-ын макро эдийн засгийн судалгааны хэлтсийн дарга Н.Кунисийн хэлснээр, Испаниас Грек хүртэл олон гишүүдийнхээ эдийн засгийг аврах ажилтай тулгарсан баруун Европын өсөлт дэлхийд эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй аж.

Н.Кунисийн үзэж буйгаар Европын холбоо дотоодынхоо асуудлыг амжилттай шийдсэнээр дэлхийн эдийн засагт АНУ-ын дараа л орохоор нөлөө үзүүлж чадах хэмжээнд хүрчээ. АНУ-ын толгой санхүүчид тус холбооны орнуудын үнэт цаасанд сүүлийн таван жилд байгаагүй их хөрөнгө оруулах болсон нь ч нэгийг өгүүлнэ.

Тэгээд ч Европын холбоо сүүлийн гурван жилд анх удаа дэлхийд хөрөнгө оруулалтын хувьд хамгийн эрэлт хэрэгцээтэй бүс нутаг болжээ. Хэрэв өнгөрсөн оны долдугаар сард явуулсан санал асуулгад оролцогчдын 59 хувь нь тус бүс нутгийг даяар эдийн засгийг доош нь татагч гол хүчин зүйл гэж үзэж байсан бол энэ жил 16 хувь нь ийм хариулт өгчээ. Одоо харин БНХАУ-ыг дэлхийн эдийн засагт эрсдэл учруулагч гол хүчин зүйл гэж санал асуулгад оролцогчдын 51 хувь нь үзэж байгаа аж.

 Товчдоо бол Европын холбооны эдийн засаг унтаа байдлаасаа гарсан нь цагаа олсон гэлтэй. 2008 оноос дэлхийг нөмөрсөн санхүүгийн хямралыг БНХАУ, Бразил зэрэг орны эдийн засгийн үсрэнгүй өсөлт зөөлрүүсэн. Тэгвэл эдгээр орны эдийн засгийн өсөлт саарч буй энэ үед “буурал” тив дэлхийн аминд орж байх шиг.

 

Нийт: 7 Сэтгэгдэл

Mark
2016 оны 2-р сарын 2
Marcos
2016 оны 2-р сарын 28

I work here buy cialis black 800mg A senior equity analyst for Thrivent Financial inMinneapolis, Elsheshai had advised his firm not to buy FacebookInc’s initial public offering last year at $38 per sharedue to concerns that it was overpriced.

Dwayne
2016 оны 2-р сарын 29

I came here to work buy cialis europe “She can be around kids going through similar problems and concentrate on getting well again, without pressures from the outside world and all the negativity on the Internet,” the source explained.

Denny
2016 оны 3-р сарын 9

I stay at home and look after the children best drugstore mascara for full long lashes We are not our grandfathers. They wore their hats in bed and could always get lost in a crowd, but we are going to stand out. Presumably you realised that when you bought the leopardskin bowler with lime-green trim?

Bailey
2016 оны 3-р сарын 9

When do you want me to start? costco pharmacy west plano texas The tax refund resulted from losses at Downey Savings andLoan that piled up during the 2008 U.S. housing meltdown, whichexposed the poor quality of the bank’s exotic mortgages. Thoselosses were claimed against taxes paid for the preceding fiveyears, during the housing boom, allowing parent company DowneyFinancial Corp to file for a tax refund.

Leah
2016 оны 3-р сарын 9

We’re at university together erfahrung duramale iNVEZZ.com, Tuesday, October 1st: Google’s (NASDAQ:GOOG) UK accounts have sparked fresh accusations that the Internet search giant had used clever accounting to avoid paying its fair share of UK tax in 2012.

Richard
2016 оны 3-р сарын 22

What sort of music do you listen to? propecia “Whoever is president should be able to have the people ontheir team that they want,” Reid said today on NBC’s “Meet thePress. ‘‘The changes we’re making are very, very minimal, whatwe’re doing is saying: look American people, shouldn’t PresidentObama have somebody working for him that he wants?”

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *