Европын лидерүүд “цагаа тааруулцгаав”

6-р сарын 28, 2018 9:46 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 28
6-28-6

Д.ЭНХЭЭ

Үзэл бодол нийлэхгүй үед Европын дүрвэгсдийн бодлогод шинэтгэл хийж болох уу.Энэ асуултад хариу олохоор Европын холбооны лидерүүд энэ сарын  25-нд Брюссельд албан бус уулзалтад цуглав. Арга хэмжээг урьдчилж төлөвлөөгүй байсан нь тухайлбал, Итали улс дүрвэгсэд бүхий Засгийн газрын бус байгууллагуудын усан онгоцыг хүлээж авахаас татгалзах, дүрвэгсдийн талаар баримтлах чиг хандлагаа өөрчлөх талаар тавьсан шаардлагуудтай холбоотой ажээ.

Уулзалтын төгсгөлд Германы канцлер Ангела Меркель “Нийт Европын хамтын шийдвэр эрж олох” нь чухал гэж мэдэгдэв. “Хэрэв ингэх боломжгүй бол үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөтэй байхыг хүсч байгаатай нь нэгдэхийг бид хүсч байна” гэж тэрээр нэмж хэлэв.

Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте ням гаригийн уулзалтыг тайлбарлаж өөрийн Twitter хуудастаа “Итали улс зөв чиглэл дэвшүүлсэн уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байна” хэмээн бичжээ.  Дүрвэгсэд бүхий “Aquarius” усан онгоцыг хүлээж авахаас Итали болон Мальта улс татгалзсанаас нийт Европыг хамарсан дуулиан өрнөж, Европын холбооны улстөрчдийн санал зөрөлдөөнийг ил харуулсан билээ. Тухайлбал, Польш, Унгар, Австри улс Европын холбооны хүрээнд дүрвэгсдийг тараан хуваарилахын эсрэг байгаа юм.

“Дүрвэгсдийн асуудлыг 28 орны түвшинд шийдвэрлэх боломжгүй гэдгийг ухаарч, Европын 16 лидер энэ хамтын ажиллагаанд санал нийлэх цэгийг олно гэсэн итгэл найдвартайгаар өөрсдийн үзэл бодлыг санал болгожээ. Европын холбоогоор дүрвэгсдийг тараан байрлуулах, дүрвэгсдийг анх хүлээж авдаг болохоор Итали болон Грек улс маргаан үүсгэж байгаа Дублины хэлэлцээр гол асуудал болсон байна. Дараагийн, албан ёсны уулзалт пүрэв гаригт болно”  хэмээн Брюсселиэс “Euronews” -ийн сурвалжлагч Эфи Куцокоста уламжилсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *