Европыг хамгаалах шинэ эвслийг байгууллаа

6-р сарын 26, 2018 4:55 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 24
36188777_2089110181348004_1044501111123214336_n

Х.ОЮУНБОЛД

Европын холбооны гишүүн есөн  орны Батлан хамгаалахын сайд нар Европыг хамгаалах санаачилгыг бий болгох зорилгоор  гаргасан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна. Батлан хамгаалахын салбарын энэ шинэ эвсэл зэвсэгт хүчнээ дэлхийн бүх оронд явуулах цэргийн үйл ажиллагаанд ашиглахаар төлөвлөжээ. Тэд үүгээрээ “хамтын ажиллагааны стратегийн соёл”-ыг  түгээж хөгжүүлэх аргыг  эрэлхийлж байна. Үүнээс гадна гол зорилго нь  энэ орнуудын хамтын ажиллагаа, тагнуул,төлөвлөлт, урьдчилсан цэргийн үйл ажиллагааг явуулах  орон зайг бий болгох явдал юм гэж “La Vanguardia”сонинд нийтэлсэн байна. Мэдэгдэлд Испани,Франц, Герман,Бельги, Дани,Их Британи, Португал, Эстони болон Нидерландын Батлан хамгаалахын сайд нар гарын үсэг зурсан гэж Польшийн радио мэдээлжээ. Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны санаачилсан энэ санаачилгыг  Итали эхэндээ дэмжиж байсан. Гэвч Засгийн газар нь солигдсоны улмаас дэмжихээ больсон гэж “EFE” агентлаг уламжилжээ. Харин Польшийн радио батлан хамгаалах энэ шинэ эвсэл нь НАТО, Хойд Атлантын гэрээний байгууллагаас хамаарахгүй Европын зэвсэгт хүчнийг бий болгох суурийг тавьж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгааг эш татан мэдээлсэн байна. Мөн өнгөрсөн таван сарын эхээр Германы канцлер Ангела Меркель АНУ-ыг оролцуулахгүйгээр шинэ НАТО байгуулах боломж байгаа гэж ятгаж байсан юм. Тэрээр Вашингтон биднийг хамгаалдаг байсан эрин үе өнгөрөн одож байна. Иймээс Европ хувь заяагаа өөрөө шийдэх  хэрэгтэй. Энэ бол бидний ирээдүйн зорилт юм гэж тэрээр хэлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *