Европ ОХУ-д хандах болсон гурван шалтгаан

5-р сарын 29, 2018 10:31 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 87
33748352_2067688460156843_5642123967809454080_n

Х.ОЮУНБОЛД

Европын холбооны нөлөө бүхий  орон Франц, Германы эрх баригчид  ОХУд айлчилсан. Энэ айлчлал юутай холбоотой вэ? Энэ нь дипломат айлчлалын довтолгоонтой холбоотой байж болзошгүй гэсэн гурван шалтгааныг  Данийн Берлингске сонины сэтгүүлч жагсааж бичжээ. ОХУын ерөнхийлөгч Владимир Путин  энэ сарын 18-нд Германы канцлер  Ангела Меркельтэй Сочи хотод уулзсан. Үүнээс хойш зургаан хоногийн дараа буюу тавдугаар сарын 24-нд СанкПетербург хотод болсон олон улсын эдийн засгийн чуулганд оролцохоор ирсэн Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзсан юмЕвропын хоёр орны төрийн өндөрлөгүүд ОХУд ямар зорилгоор айлчилсан вэ?

ИРАНЫ ЦӨМИЙН ГЭРЭЭГ ХАДГАЛНА

АНУын Ираны цөмийн гэрээнээс гарах шийдвэрийг ОХУ, БНХАУ болон Европын холбоо шүүмжилсэн гэж Берлингске сонины сэтгүүлч Симон Круз бичжээ. Вашингтоны зүгээс Тегерантай худалдаа хийх орнуудад хориг тавина гэж сүрдүүлснээр  2015 онд Ирантай байгуулсан цөмийн гэрээний үр дүнд тус улсын зах зээлд амжилттай байр суурь эзэлсэн Европын ихэнх компани эрсдэлд орох аюул тулгарсан юм. Франц, Иран нь  энэ салбараас бүх компаниа албадан гаргаснаар томоохон алдагдал хүлээж,Ираны байгалийн хийн төсөл ОХУд шилжсэн байнаҮүнийг нь Герман Европын компаниуд Ирантай байгуулсан гэрээний үр дүнд эрсдэл хүлээж болзошгүйгээс  гадна гэрээг цуцлах нь олон нийтээр нь устгах  зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтолцооны тэнцвэрийг алдагдуулах зам  гэж харж байгаа юм.

ЕВРОП, АНУЫН ХООРОНДЫН ЗӨРЧИЛДӨӨН

Ираны гэрээтэй холбоотой асуудал нь  Европын орнууд болон тэдний том түнш АНУын хоорондын харилцаан дахь цорын ганц зөрчилдөөн биш юм. Тухайлбал, Европоос импортолж байгаа ганд оноосон татвар, АНУ Элчин сайдын яамаа Израйлаас Иерусалимд шилжүүлэх шийдвэр гаргаснаар Тель Авивд эсэр­гүүцлийн хөдөл­гөөн гаргахад хүрчээ. Түүнчлэн Олон ул­сын ний­гэмлэгийн шүүмжилснээр  олон улсын байдалтай холбоотой асуудалд Вашингтон, Европын хоорондын зөрчлийн жагсаалт өсөн нэмэгдэж байгааг сэтгүүлч Симон Круз сануулсан байнаХарин  Москва  АНУын зүгээс Европын орнуудад  хийж чадах ганц зүйл нь  тэдний үзэл бодол, түнш орныг  хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна гэж үзэж байгаа юм. Иймээс ОХУ Европын орнуудад тэдний түнш орон болох саналыг тавьжээ. Гэвч  ОХУын энэ бодлогыг Европын зарим орнууд АНУтай  байгуулсан  стратегийн холбоотон орнуудын эвсэлд зөрчил үүсгэх гэсэн оролдлого гэж үзэж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Европ, АНУын хооронд өөр нэг зөрчил үүсэх шалтгаан, хэрүүлийн алим бол Норд стрим-2  хийн хоолой юмБерлин ирээдүйд байгалийн хийн тогтвортой эх үүсвэрийг олж авахыг эрмэлзэж байгаа энэ үед  АНУын дэмжлэгтэйгээр Украйн, Польш болон Балтийн тэнгисийн орнууд Европыг цэнхэр түлшээр хангах төслөөс гаргах арга хайж байгааг эсэргүүцэж байгаа юм. Харин АНУ Кремлиэс  хараат байхаас зайлсхийж байгалийн хийг эзэмшиж байгаа ОХУын байр суурийг Германд шилжүүлэхийн тулд Берлинд дарамт үзүүлж байна. Мөн төсөлд анх оролцогчдын эсрэг хориг арга хэмжээ авах боломж байгааг дурджээЭнэ талаар сэтгүүлч Симон Круз Берлинд болон Европын холбоонд мэдэгдэж  байгаа дарамт нь тэдний  дотоод хэрэгт урьд өмнө тохиолдож байгаагүй хөндлөнгийн оролцоо юм. Түүнчлэн энэ нь Москватай энэ төсөл болон өөр төсөл дээр  үргэлжлүүлэн хамтран ажиллах шалтгаан болж байна  гэж бичжээ.

ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУУЛГАНД ОРОЛЦОНО

Ираны ерөнхийлөгч Хасан Рохани ирэх сард   Шанхай хотод болох Хамтын ажиллагааны  байгууллагын чуулганд оролцохоор БНХАУ-д айлчилна гэж Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна. БНХАУ-ын эрх баригчид  түүний хийх гэж байгаа айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд уулзалт ирэх сарын хоёр дахь долоо хоногийн сүүлээр Чиндао хотод  болно. Харин олон удаа энэ байгууллагын  гишүүн орон болохыг зорьж байсан Иран ажиглагчаар оролцохоор болжээ.  Энэ талаар ОХУ-ын Засгийн газар Олон улсын нийгэмлэг Тегеранд оноосон хоригоо цуцалсан тохиолдолд  энэ байгууллагын гишүүнээр элсч болно гэжээ.Харин Ираны Засгийн газар Европын орнууд Вена хотод 2015 онд байгуулсан гэрээнээс  Вашингтон гарснаар энэ сарын сүүлээр  эдийн засгийн нөхөн олговор олгох санал тавина гэж найдаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *