Европ дахь гол түнштэй харилцаагаа гүнзгийрүүлнэ

10-р сарын 16, 2015 11:08 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 59
10-16-2

М.ЦЭЦЭГ

ХБНГУын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук манай улсад анх удаа төрийн айлчлал хийв. Зочдыг угтах ёслол өчигдөр өглөө Чингисийн талбайд боллоо. Хоёр орны төрийн дуулал эгшиглэсний дараа хоёр Ерөнхийлөгч хүндэт харуул, угтан авсан хүмүүстэй мэндчилсэн юм. Эрхэмсэг зочдод монгол үндэсний дээлтэй хүүхдүүд цэцгийн баглаа барилааМөн тэд Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн ордныБаганаттанхимд Германы Ерөнхийлөгч хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа хоёр орны Төрийн тэргүүн гэргий нарын хамт дурсгалын зураг татууллаа.

Үүгээр угтах ёслолын хэсэг өндөрлөж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийсэн байна.

Ноён Иоахим Гаук 1940 онд Росток хотод төрсөн. Дунд сургууль төгссөний дараа шашин судлалын мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн аж. 1965-1990  онд Мекленбург мужийн Эвангелийн Лютераны сүмд лам байсан. 1989 онд “New Forum” хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцсан бөгөөд тус хөдөлгөөний Росток хот дахь хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байв. Тэрээр мөн Зүүн Германд коммунизмын эсрэг тэмцэж, Христийн шашныг дэлгэрүүлэх чиглэлээр тэмцэн ажиллаж байсан.

“Alliance 90” хөдөлгөөнөөс 1990 онд Зүүн Германы парламентад сонгогдсон. Засгийн газрын саналыг үндэслэн Холбооны Ерөнхийлөгчийн томилсноор 1990 оны аравдугаар сарын 3-нд БНАГУын Аюулаас хамгаалах албаны архивыг хариуцсан Тусгай үүрэгт комиссараар томилогдсон байна. 2000 он хүртэл тус албаа хашжээ.

2001-2004 онд Вена хотод төвтэйАрьс өнгөөр ялгаварлах, алагчлах үзлийг хянах Европын Төвийн Удирдах зөвлөлд Германыг төлөөлсөн гишүүн байв.  2003 ондМартахын эсрэг, ардчиллын төлөө  нийгэмлэгийн даргаар сонгогдсон. 2012 оны гуравдугаар сарын 18-нд ХБНГУын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгог­дон ажиллаж байгаа аж.

Төрийн тэргүүн нарын ганцаарчилсан уулзалтын үеэр Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн энэхүү айлчлал Монгол Улсад ардчилсан, анхны чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой, баруун, зүүн хоёр Герман нэгдэж ХБНГУ байгуулагдсаны 25 жилийн ой тохиож буй энэ онд хэрэгжиж буйгаараа онцлог юм гэдгийг талууд тэмдэглэсэн байв. ХБНГУ нь Монголын ардчиллыг анхнаас нь дэмжсэн орны нэг бөгөөд Европ дахь гол түнш юм.

Хоёр орны хооронд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж байгаа талаар Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалтын үеэр ярилцжээ.

Ганцаарчилсан уулзалтын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУын холбооны Ерөнхийлөгч И.Гаук нар албан ёсны хэлэлцээ хийлээХоёр талын харилцаа соёл, боловсрол, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа зэрэг олон талд суурилан амжилттай хөгжиж байгааг албан ёсны хэлэлцээний үеэр талууд онцолсон байна.

Албан ёсны хэлэл­цээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулан мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээБид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Энэ айлчлалын үеэр шинжлэх ухааны байгууллагын хоорондох тодорхой асуудлаар хэлэлцээр байгуулсан. Мөн зэсийн баяжмалын гэрээг Германы компани манай хувийн үйлдвэрлэгчидтэй байгуулсан. Энэ бол чухал хэлэлцээр юм. Тос тосолгооны материалын үйлдвэр байгуулах талаар мөн хоёр тал гэрээ байгууллаа. Энэ мөн их чухал юм. Эрхэм Ерөнхийлөгч манай эртний нийслэл Хархоринд зочлохоор төлөвлөсөн. Энд хоёр Ерөнхийлөгчийн ивээл дор археологийн судалгаа амжилттай явагдаж байдгийг хэлье. Мөн МонголГерманы хамтарсан Технологийн их сургуульд зочилж үйл ажиллагаатай нь танилцахаар болсон. Ингээд Эрхэм Ерөнхийлөгчийг өөрийн зочид төлөөлөгчдийн хамт манай оронд тавтай морилон саатахыг дахин хүсэн ерөөж, таны айлчлалд амжилт хүсч байнагэлээ.

Мөн манай оронд төрийн айлчлал хийж байгаа ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч  Иоахим Гаукт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *