Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа үр дүнгээ өгсөн

9-р сарын 30, 2015 4:34 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 87
evleruulen zuuchlah

Ц.БАЯР
Эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх 19 дэх удаагийн сургалт өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхэллээ. Энэхүү сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Японы Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа юм. Эвлэрүүлэн зуучлал гэж юу юм, ямар ач холбогдолтой вэ, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хэрхэн явагдаж  байгаа болон эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг хариуцлага, ёс зүй гэж юу юм гэх мэтээр чухал хичээлүүдийг хамруулсан  байна. Сургалт 2015 оны аравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд төгсөгчдөд эвлэрүүлэн зуучлах эрхийн гэрчилгээ олгоно. Энэ оны эхний есөн сарын байдлаар гэхэд шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой 7542 өргөдөл хүлээж авснаас 4980 өргөдлийг амжилттай шийдвэрлэжээ. Энэ нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа манай улсад амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл бөгөөд шүүхийн ачааллыг бууруулах давхар ач холбогдолтой юм.

Эх сурвалж:www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *