Эвхдэг машин бүтээжээ

1-р сарын 10, 2018 9:37 am Нийтлэгч: Ангилал Технологи , Энтертайнмэнт Уншсан: 5
26754260_1994954297430260_101720747_n

Х.ОЮУНБОЛД

Жолооч хүнд тулгардаг бэрхшээлийн нэг  бол зогсоол олж машинаа байрлуулах  байдаг. Үүнийг шийдэх зорилгоор  Японы нэг  компани эвхдэг машин бүтээсэн байна.

Японы “Four link Systems” компани машинаа зогсоолд байрлуулах асуудлыг хөнгөвчлөх зорилгоор “Earth-1” эвх­дэг цахилгаан ма­ши­ныг зохион бүтээжээ.

26755283_1994954267430263_2022412078_n

Роботтой төстэй машины зургийг  Кунио Окавара  болон хүүхэлдэйн киноны зураач  Гундам нар гаргасан байна. Машины арааг ашигласнаар   робот болгож хувиргах боломжтой.  Ингэснээр  машины дөрвөн дугуй нийлж  ро­бо­тон машины хөл болдог ажээ. “Энэ зөвхөн машин биш, хөдөлдөг өмсгөл”  гэсэн байна. Мөн хүн жолоодоход зориулсан  хөл тоормос, жолооны хүрдийг  машинд суурилуулжээ.  Тооромсны гэрлийг нь   машины гадна байрласан том далавчин дээр суулгаж өгчээ. “Four link Systems”   компаний захирал Хироми Киношита  Тоёотогоос илүү сайн машин бүтээх нь энэ машиныг зохион бүтээх гол санаа байсан” гэв. Харин таван жил бүтээсэн  энэ машиныг старт-ап загварын машины үзэсгэлэнд   хэзээ тавих нь  тодорхойгүй байгаа юм.  Энэ машин нь  найман сая иенийн үнэтэй ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *