Эв нэгдлийг бэлэгдэж гэрэлт зул хөөргөнө

9-р сарын 20, 2012 1:23 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 206

Удахгүй болох гэрэлт зул өргөх ёслолд та оролцоорой. Учир нь зул өргөсөөр тухйан хүний сэтгэл ариусч, хүсэл, бодлоо биелүүлэх болосжтой болдог хэмээн ёслол зохион байгуулагчид ярьж байна.  Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр Дашням, Балжинням давхацсан билэгт сайн  өдөр юм байна. Энэ өдөр ирэх аравдугаар сарын 2-нд тохиоэ байгаа учраас эл өдөр  “Энхтайваны бэлэг” сангаас Төв цэнгэлдэх хүрээлэнд найман мянган хүнийг хамарсан гэрэлт зул хөөргөх ёслолыг зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь 2008 оноос хойш жилд ганц удаа бурхан багшийн дүйчин өдрөөр зохион байгуулагдсаар ирсэн билээ. Энэ удаагийн гэрэлт зул хөөргөх ёслолын талаар “Энхтайваны бэлэг” сангийн тэргүүн С.Пүрэвсүрэн “Энэ удаагийн гэрэлт зул хөөргөх ёслолыг улс орон, түмэн олныхоо эв нэгдэл, энхтайваныг бэлгэдэж зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Зул хөөргөх ёслолын үеэр хүмүүсийн шивнэсэн хүсэл, бодсон сайхан  үйл бүхэн сэтгэлчлэн бүтдэг. Энэ нь олон зул нэг дор өргөж эерэг энерги төвлөрүүлж хүмүүсийн гэрлэн биеийг улам бөхлөж, сайжруулдаг сайхан үйл юм. Энэ арга хэмжээг Тайландын лам нар жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Манай зарим гандан, хийдийнхэн ч гэсэн энэ арга хэмжээг дэмжиж, зул өргөж байгаа хүмүүст зориулж ном хурдаг юм. Хөөргөх зулыг Тайландаас захиалж авчирч байгаа. Мөн энэ зул нь байгальд хор нөлөөгүй бөгөөд хүмүүсийн аюулгүй байдлыг бүрэн хангасан” хэмээн ярилаа. Дөрвөн хүн хамтран нэг зулыг хөөргөх бөгөөд 18-20 цагийн хооронд ёслолын гол үйл ажиллагаа болох юм байна. Тусгай хөтлөгчийн зааврын дагуу хуран чуулсан олон зулаа хөөргөдөг дэгтэй аж. Ёслолд оролцох тасалбарыг “Номин” худалдааны төвийн салбарууд, Улсын их дэлгүүр, “Sky”, “Sunday” худалдааны төвөөр 10 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж.

Аравдугаар сар гарахад цаг агаар тийм таатай биш байдаг. Орой сэрүүн унадаг. Тиймээс хөгшид, ахмад настнууд дулаан хувцаслаж, дороо тавьж суух дэвсрэг, олбогтой ирвэл илүү тухтай аж. Энэ үеэр зөвхөн зул өргөөд зогсохгүй морин хуурын чуулгын аяанд сэтгэлээ сэргээж, гандан хийдийн лам нар сүсэгтнүүдэд буяны ном хурах зэрэг олон сайхан хүмүүнлэгийн арга хэмжээ болох нь ээ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *