Эсрэг, тэсрэг байр суурь

11-р сарын 27, 2015 10:20 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 59
11-27-2х

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт, Импорт банкхооронд байгуулах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухайхуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 84 хувь дэмжсэнээр батлав. Уг зээлийн 703.5 сая ам.долларыг “Эгийн гол” усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхэд, 102.5 сая ам.долларыг Улаанбаатар-Мандалговь цахилгаан станцын агаарын шугам барихад, 40 сая ам.долларыг Эрдэнэт станцын дулаанышинэчлэлд, 40.8 сая ам.долларыг Гацуурт уулзварын авто замын өргөтгөлд, 66.2 сая ам.долларыг махболовсруулах үйлдвэр байгуулахад, 20 сая ам.долларыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тусбүр зарцуулахаар төлөвлөжээ. Зээлийн  нөхцөл нь  жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаандэргэн төлөхөөс эхний долоон  жилд нь  үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүнЖ.Батсуурь, А.Бакей нарын байр суурийг сонирхлоо.

Ж.Батсуурь: Гадаад өрийг  нэмэгдүүлнэ

-Зээлийн асуудал хоёр талтай. Нэгдүгээрт, гадаад өрийг их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. ДНБ-ий  тодорхой хувийг эзлэх ёстой, түүнээс давж гарахгүй гэсэн хязгаарыг өнгөрсөн жил давсан. Иймээс өрийн хязгаарыг тодорхой хэмжээнд дээшлүүлж хууль хүртэл гаргасан шүү дээ. Энэ асуудал  улс орны аюулгүй байдалд нөлөөлж байгаа. Нөгөөтэйгүүр, авсан зээлийг зөв зүйлд зарцуулж, эргэн төлөх, төсвийн болон улс орны эдийн засгийн хүндрэлийг дагуулахгүй байх талаар бодож, тооцож үзэх ёстой. Тийм учраас зээл, бондуудын ашиглалт, түүний зарцуулалтад хяналт, үнэлгээ хийсэн. Олон зөрчил илрүүлээд байгаа. Үүнийгээ ярих ёстой.

А.Бакей: Монгол Улсын эрх ашигт нийцнэ

-Эдийн засгийн хүндрэл, хямралын үед Монгол Улсын эдийн засгийг өргөжүүлэхгүй, тэлэхгүй, хумьсан байдлаар суугаад байвал хүндрэлтэй нөхцөл байдал улам гүнзгийрнэ. Тиймээс эдийн засгийн тэлэлтийг хийж явах нь цаанаа ажлын байр бий болгох, мөнгөний эргэлтийг хурдасгах, хүнээр бол захын цэгүүдэд очихгүй байгаа цусан хангамжийг сайжруулах ач холбогдолтой гэж бодож байна. Тиймээс бүтээн байгуулалтыг хурдан шийдэж явуулах нь Монгол Улсын эдийн засгийн эрх ашигт нийцнэ. Тэр хэмжээгээр өр зээл гэхчлэн яриад байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдэхэд ч нөөц боломж, санхүүгийн эх үүсвэр бүрдэх ач холбогдолтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *