Эсрэг, тэсрэг байр суурь

1-р сарын 5, 2018 10:36 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 12
1-5-6h

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Пүрэвдорж нар хуулийн төсөл дээр эсрэг, тэсрэг байр суурьтай байлаа.

Д.ДамбаОчирТөв банкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьсан

-Өмнө нь олгож байсан төсөл, хөтөлбөр гэх мэт зүйлд хаа хамаагүй зээл олгодог байсныг бүгдийг хаасан. Хуулийн төсөлд Засгийн газар, арилжааны банкинд л зээл олгох заалтыг үлдээсэн. Төв банкны ерөнхийлөгч замбараагүй үйлдэл гаргуулахгүй байх үүднээс хязгаарлалт хийж өгсөн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд гарсан замбараагүй байдлыг цэгцлэн, эдийн засгийн хямралд хөтөлдөг асуудлыг гаргахгүйн үүднээс Монголбанкны ерөнхийлөгчийн ганцаараа нууцлалын зэрэгтэй шийдвэр гаргадаг явдлыг хязгаарлахаар хуулийн төсөлд тусгаад байгаа. Монголбанкинд хуучин байсан Хяналтын зөвлөлөөс гадна Мөнгөний бодлогын зөвлөл ажиллаж, аливаа асуудлаар хамтын шийдвэр гаргаж байхаар төсөлд тусгаж, төв банкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьсан.   Мөн Монголбанкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн хүлээх хариуцлагын талаар тусгаж, арилжааны банкинд зээл олгодог байсныг хаан, зөвхөн Засгийн газар, арилжааны банкинд мөнгө олгодог байхаар тусгаад байна.

Б.ПүрэвдоржД.Дамба-Очир гишүүн энэ хуулиар өрөө төлөх гэж байна

-Д.Дамба-Очир гишүүн Монголбанкинд зээлийн өртэй. Та тэр зээлээ эрсдэлийн сангаар хаалгасан ч байж мэднэ. Энэ хуулийн төсөлд Монголбанкны ерөнхийлөгч ажлаа өгснөөс хойш хоёр жилийн турш амьдралын төвшинг нь бууруулахгүй гэсэн заалт орж ирснийг байнгын хорооны гишүүд ичээд болиулсан юм. Монголбанкны ажилтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй гэснийг бас болиулсан. Энэ заалт нь байхгүй болонгуут Монголбанкныхан хамтын удирдлагын зарчмыг оруулж ирсэн. Хамтын удирд­лагын зарчмаар бол Монголбанкны ерөнхийлөгч өөрийнхөө эрх мэдлийн хүрээн дэх хүмүүсээр буруу зөрүү шийдвэр гаргуулчихаад, хариуцлагаас бултах оролдлого хийж байгаа. Тэгэхээр энэ хуулийг дэмжихгүй байгаа. Д.Дамба-Очир гишүүн өмнө нь энэ хуулиар байнгын хороон дээр микрофоноо хааж байгаад “За З.Нарантуяа гишүүн санал гаргаж байна. Гэхдээ манайхан дэмжихгүй шүү” гэж хэлж байсан бичлэг чинь байгаа. Ингэж байнгын хороо удирддаггүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

2018 оны 1-р сарын 15

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|There you can find 66216 more Informations|Informations on that Topic: zms.mn/esreg-tesreg-bair-suur-7/ […]

2018 оны 1-р сарын 18

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Infos here|Here you will find 23505 more Infos|Informations to that Topic: zms.mn/esreg-tesreg-bair-suur-7/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *