Эрүүл мэндийн салбарт сахилга, дэг журам тогтоох тушаал гаргажээ

11-р сарын 19, 2015 9:20 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 279
11-19-7х

Л.ХЭРЛЭН

Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг давхар гүйцэтгэж буй УИХ-ын гишүүн, Шадар сайд  Ц.Оюунбаатар тушаал гаргажээ.

Тэрээр энэ сарын 16-нд эрүүл мэнд, спортын салбарт сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх тушаал гаргасан байна. Түүнд эрүүл мэндийн ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах, ажлын цагийг чанд баримтлуулах, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг тогтмол гүйцэтгэх, Авлигын эсрэг хууль тогтоомжийг мөрдөж ажиллах зэрэг заалтуудыг тусгажээ.

11-19-7

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *