Эрүүл мэндийн сайд Н.Удвал Эрүүл мэндийн хөгжлийн төвөөр оров

10-р сарын 9, 2012 2:51 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 206

Эрүүл мэндийн сайд Н. Удвал 10 дугаар сарын 5-ны өдөр тус төвд хүрэлцэн ирж төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ч.Бат-Эрдэнэд байгууллагын тамгыг хүлээлгэн өгөв.

Түүнчлэн сайд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Түргэн тусламжийн үйлчилгээний албаны  шүд, дүрс оношлогоо, ерөнхий эмчилгээний нүүдлийн эмнэлгүүдтэй танилцан, тус эмнэлгүүдийг нийслэлийн алслагдсан дүүргийн ард, иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглах талаар чиглэл өгсөн байна. Мөн энэ үеэр нүүдлийн эмнэлгүүдийг бичиг баримтгүй иргэдэд үнэ, төлбөргүй үйлчлэх ажиллагааг зохион явуулах талаар яригдлаа.

Монгол улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэн зохион байгуулагдсантай холбоотойгоор хуучнаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар татан буугдаж Эрүүл мэндийн сайдын 2012 оны 320 тоот тушаалын дагуу эрүүл мэндийн ажилтны мэдлэг, мэргэжил, мэргэшил болон ур чадварын хөгжлийг дэмжих, эрүүл мэндийн салбарт шинэ технолог нэвтрүүлэх, шинэ мэдээлэл, мэдлэг үйлдвэрлэх замаар эрүүл мэндийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Эрүүл мэндийн хөгжлийн төвийг байгуулсан юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *