Эрүүл мэндийн сайд албан даалгавар хүргүүлэв

10-р сарын 31, 2012 12:04 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 184

Эрүүл мэндийн сайд Н.Удвал аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгийн дарга, захирал нарт албан даалгавар хүргүүллээ.

Энэхүү албан даалгавар нь бага насны хүүхдүүдийн дунд улирлын чанартай томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлгы ханагх, болзошгүй эрсдэлүүдээс хамгаалахад чиглэсэн ажлыг зохион байгуулах зорилготой аж.

Даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайланг сар бүрийн эхний долоо хоногт ЭМЯ-нд ирүүлж байхыг даалгасан байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *