Ерөнхийлөгчийн сонгуулийг 22-нд зарлана

4-р сарын 10, 2013 9:06 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 234
УИХ-ын Төрийн байгуу­лал­тын байнгын хороо өчигдөр хуралдлаа.

М.ЦЭЦЭГ

УИХ-ын Төрийн байгуу­лал­тын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай, Ерөн­хий­лөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай, Дахин санал хураалтын зардал батлах тухай тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Төслүүдийн танилцуулгыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ сарын 22 гэхэд зарлах хуулийн хугацаатай юм байна. Мөн сонгуулийг ирэх зурга­дугаар сарын 26-нд явуулах саналтай байна гэдгээ Сонгуу­лийн ерөнхий хорооны дарга танилцууллаа.

УИХ-ын гишүүн О.Баа­сан­хүү сонгууль явуулах өд­рийг хэрхэн тогтоосныг асууж, мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа сонгуулийн зардлыг үндэс­лэлгүй өсгөсөнд шүүмжлэлтэй хандлаа.

СЕХ-ны дарга дээрх асуул­тад хариулахдаа сонгууль явуу­лах өдөр нь хуульд зааснаар энэ өдөр таарч байна. Үүнээс гадна саналын хуудас хэвлүү­лэх, хүргэх хугацааг тооцсон гэж тайлбарлав. Үүнээс гадна сонгуулийн журам, заавар хэвлүүлэх, гадаадад байгаа иргэдээс санал авах хуудас хүргүүлэх, сонгуулиар ажил­лах хүмүүсийн зардлаас гадна сонгогчийн тоо 258 мянгаар, сонгуулийн тойргийн хороо 200-гаар тус тус нэмэгдсэн байна.

 Дахин санал хураалтын зардлыг 2013 оны Төсвийн тухай хуулиар батлагдсан сон­гуулийн зардал болох 17,2 тэрбум төгрөгөөс гаргах нь зүйтэй гэж хуралдаанд оролц­сон гишүүд үзлээ.  Ерөнхий­лөгчийн сонгуулийн төсөвт 15.8 тэрбум төгрөг суусан бай­на. Иймд нэгэнт төсөвт тусга­сан Ерөнхийлөгчийн сонгуу­лийн зардлыг дахин хэлэлцэж батлах шаардлагагүй гэж ги­шүүд үзлээ. Харин УИХ-ын 26 дугаар тойрогт явуулах дахин санал хураалтын зардал 397.4 сая төгрөг, хэвлэл мэдээллийн сурталчилгаанд мониторинг хийхэд шаардлагатай 91 сая төгрөгийг дээрх 17.2 тэрбум төгрөгөөс гаргах юм байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *