Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэв

2-р сарын 2, 2018 10:25 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 47
9

Х.ОЮУНБОЛД

 ОХУ-ын ерөн­хийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 18-нд болно. Одоогийн  Ерөнхийлөгч Владимир Путин энэ сонгуульд бие даан нэрээ дэвшүүлж өрсөлдөхөө мэдэгдсэн билээ. “Спутник” агентлагийн мэдээлснээр  энэ сонгуульд  түүнтэй өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байсан гурван улстөрч нэрээ татсан байна. Тэдний хоёр нь Ерөнхийлөгч Владимир  Путиныг сонгуульд дэмжихээ илэрхийлжээ. Харин гурав дахь улстөрч  нь бие даан нэрээ дэвшүүлэхэд шаардлагатай  гарын үсэг цуглуулж чадаагүйгээс нэрээ татсан байна. Костром хотын Ассемблейн гишүүн Владимир Михайлов  сонгуулийн төв коммист түүний бие дааж сонгуульд нэрээ  дэвшүүлснийг баталгаажуулахаар цуглуулсан гарын үсгээ өгөхөөс татгалзжээ. Тэрээр түүний цуглуулсан гарын үсгийн хэмжээ бие даасан нэр дэвшигч болоход хүрэхээр хангалттай их  биш гэж тайлбарласан байна.  Мөн сонгуулийн төв коммист “Бид  гарын үсгээ танилцуулж чадахгүй” хэмээн  хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Сонгуульд нэр дэвшигчийг баталгаажуулсан гарын үсгийг коммист хүлээлгэж өгөх сүүлийн хугацаа нь уржигдар байсан.Владимир Михайлов 100 мянган хүний гарын үсэг цуглуулсан гэв. Гэвч хуулийн дагуу бие даан нэр дэвшихэд хамгийн багадаа 300 мянган гарын үсэг цуглуулсан байх шаардлагатай ажээ.  Харин Нийгмийн шинэтгэл намын гишүүн Станислав Полищук, ОХУ-ын  Ард түмний намын гишүүн Ирина Волынец  нэрээ татаж, Ерөнхийлөгч Владимир Путиныг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн юм. Станислав Полушик  “Бид  100 мянга гаруй гарын үсэг цуглуулсан. Ард түмний анхаарлыг манай нам болон бидний үзэл санаанд  хандуулах гэсэн зорилго, даалгаврыг биелүүлсэн. Түүнээс гадна энэ түүхэн цаг үед  би  өөрийн хувь хүний биш төр, засгийн  ашиг сонирхолд анхаарлаа хандуулах ёстой.  Тиймээс Ерөнхийлөгч Владимир Путиныг дэмжихийн тулд сонгуулиас нэрээ татаж байна” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Cats On Amoxicillin Cheapest Doxycycline Uk cialis 5mg best price Comprar Cytotec En Online Usa Levitra Definition

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *