Ерөнхийлөгчийн сонгуульд 21.7 тэрбум төгрөг зарцуулжээ

4-р сарын 3, 2018 8:33 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 8
thumb_size

Б.ТӨГС

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахад улсын төсвөөс санхүүжүүлсэн зардлын гүйцэтгэлийн тайланг Үндэсний аудитын газраас гаргажээ. Ээлжит сонгуульд 14.9 тэрбум, хоёр дахь санал хураалтын зардалд 7.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлсэн байна.

Нийт төсвийн 98.3 хувь буюу 21.7 тэрбум төгрөгийг зарцуулж, үлдсэн 0.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах төв болон салбар комисс, 1983 хэсгийн санал авах байр, мэдээллийн технологийн 30 баг ажиллаж, тэдгээрт нийт 25 мянга гаруй төрийн албан хаагч хамрагдан ажиллажээ.

Эх сурвалж: “3ууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *