Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжсэнгүй

4-р сарын 17, 2018 2:38 pm Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 23
Х-Баттулга

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох санал гаргаж, Хүүхдийн мөнгө олгох тухай хуулийг тогтоолыг санаачилж,  улмаар энэ сарын эхээр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Харин энэ долоо хоногийн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх ёстой байсан юм. Гэвч өчигдөр хоёр намын Бүлгийн хуралдаанаар гишүүд хүүхдийн мөнгийг нийтэд биш,  хүүхдийн 80 хувьд олгохыг дэмжиж байр сууриа нэгтгэсэн бол өнөөдөр /04.17/ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар эрх баригчдын олонх нь дэмжсэнгүй. Ийнхүү Ерөнхийлөгчийн санаачилсан хүүхдийн мөнгийг 100 хувь олгох тогтоолын төсөл дэмжигдээгүй учир унах нь тодорхой болов. Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх тогтоолын төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэхээсээ өмнө “Хүүхдийн мөнгө халамж биш, хүн амаа өсгөх гэсэн бодлого юм. Тиймээс хүүхдийг баян, ядуу гэж ялгаварлаж, төрөөс алагчилж үзэж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Propecia For Daily Use Cost Canadianphamarcy24 Finasteride Over Night buy generic cialis online Acheter Livraison

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *