Ерөнхийлөгчийн “хорлонтой” зөвлөх

7-р сарын 25, 2018 9:17 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 84
7-25-3

Д.ЭНХЭЭ

Александр Беналлын тарьсан дуулиант хэргийн улмаас Францын Ерөнхийлөгч өөрийн захиргаандаа бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргасныг euronews-ын мэдээнд дурджээ. Хэвлэлд мэдээлснээр тавдугаар сарын 1-ний өдрийн жагсаалд оролцсон хоёр хүнийг цагдаагийн хувцас өмссөн зөвлөх зодсон юм байна. Энэ тухай тавдугаар сарын 2-нд Ерөнхийлөгчид танилцуулсан бөгөөд улмаар Беналлыг цалингүйгээр хоёр долоо хоног албадан амраах шийдвэр гаргажээ. Даваа гарагийн өглөө Дотоод хэргийн яамны тэргүүн Жерар Колоныг Үндэсний ассамблейд тайлбар авахаар дуудсан байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Беналлыг ажлаас халах ажиллагаа эхэлж, 36 цагийн дотор түүнийг өөр дөрвөн сэжигтний хамт эрүүгийн цагдаагийн газарт саатуулан байцаажээ. Тэндээс тэр яллагдагч статустай гарсан байна.

Беналла Парисын тансаг дүүрэгт албаны орон сууцанд амьдарч, жолоочтой албаны машин унаж, Үндэсний Ассамблейд нэвтрэх үнэмлэхтэй байсныг баримтаар нотолжээ. Зургадугаар сарын 18-нд “Монд” сонин жагсаалд оролцогчдыг зодож байгаа түүнтэй адилхан хүний дүрс бичлэгийг нийтэлснээр дуулиан манджээ. Беналла өнгөрсөн тавдугаар сард шийтгүүлсэн хэмээн Елисейн ордноос мэдэгдсэн хэдий ч тэрээр албан үүргээ гүйцэтгэж, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулсны дараа Францын хөлбөмбөгийн шигшээ багийг угтах уулзалтад оролцож байсныг хэвлэлийнхэн олж тогтоосон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *