Ерөнхийлөгчийн хориг үлдэхэд Л.Болд, Ж.Батзандан нарын санал дутав

11-р сарын 22, 2018 7:30 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 24
11-22-1

Т.БАТСАЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга  өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт зарлиг гаргаж, 2019 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан.  Энэ нь бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан дөрөв дэх хориг нь байлаа.  Ерөнхийлөгчийн хориг өнгөрсөн баасан гаригт Төсвийн байнгын хорооны хурал дээр “унасан”.  Мөн  өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хурал дээр ч дэмжигдсэнгүй, хоёр кноп дутлаа.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд  “Хоригийг хүлээж авахгүйгээр шийдчихсэн учраас эд нар худлаа шалтаг хэлж байна. Ерөнхийлөгчийн хэлсэн саналын дагуу засвар хийсэн хувилбар ажлын хэсэг дээр байсан.  Уг нь өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан хоёр ирсэн бол хоригийг хүлээж авах байсан. Хоёрхон кноп дутлаа” гэсээр хуралдааны танхимаас гарсан юм. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өчигдөр хүндэтгэх шалтгаантайгаар хуралдаа ирээгүй гэсэн мэдээлэл байлаа. Ийнхүү эрх баригч нам Ерөнхийлөгчийн дөрөв дэх хоригийг хүлээж авсангүй, ирэх оны төсвөө “боосон” чигээр нь  явуулах нь зүйтэй гэж үзэв. Намын бүлэг болон хоёр байнгын хорооны хурал дээр унасан учраас Ерөнхийлөгчийн хоригийн асуудал цааш хэлэлцэгдэхгүй дуусч байна.  Ерөнхийлөгчийн зүгээс 2019 оны төсөвт 500 тэрбум төгрөг суулгаж, Мал аж ахуйн сан байгуулж, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор энэхүү хоригийг тавиад байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *