Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах талаар С.Баяр 2009 онд С.Минтонд хэлж байжээ

4-р сарын 26, 2018 9:01 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хөндөх сэдэв Уншсан: 848
4-26-2Й2-550x300

Т.БАТСАЙХАН

 МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг нэлээд шуурхайлан, зүтгүүлж эхэллээ. Энэ долоо хоногт болсон намын бүлгийн хурлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бусад намтай  зөвшилцөж чадвал хаврын чуулганаар эцэслэнэ гэж мэдэгдсэн.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн чиг үүргийг хязгаарласан хоёр ч заалтыг тусгаад байгааЭнэ нь хууль санаачлах болон Засгийн газарт чиглэл өгөх эрхийг нь  хасах тухай асуудал юмГэхдээ энэ асуудал тийм ч  амархан батлагдаад явчихгүй л болов ууЕрөнхийлөгчийн эрхийг хязгаарлах санаа энэ цаг үед гарч байгаа  асуудал ч биш юм байна. Есөн жилийн өмнө буюу 2009 онд  Ерөнхий сайд асан С.Баярт энэ санаа төрж, одоо Монголын улс төрд биелэлээ олох гээд дуншиж эхэлсэн нь энэ юм

Тухайн үед С.Баяр АНУаас Монголд суугаа Элчин сайд  С.Минтонтой уулзахдаа  энэ тухай хэлж байжээ. Дэлхийн улс орнуудын удирдагч нартай холбоотой нууц мэдээллийг ил болгодог Жулиан Ассанж, түүний үүсгэн байгуулсан www.wikileaks.org сайтад С.Минтоны захидал нийтлэгдсэн байдагТэнд Оюутолгойн гэрээг байгуулахын өмнө улс төр хөшигний ард ямар үйл явдал өрнөсөн бэ гэдгийг илчилсэн. ҮАБЗөөр юу ярьж, хэн ямар байр суурь илэрхийлсэн бэ гэдгийг протокол маягаар тэмдэглэсэн байдагТэгвэл тухайн захиралд Оюутолгойн гэрээний асуудлаас  гадна С.Баяр Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлахаар хөдөлж эхэлсэн гэдгийг тэмдэглэжээ. Марк С.Минтон захидалдаа  “…Саяхан С.Баяр надтай уулзахдаа нэгэн санаа хэлсэн. Тэр  Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах бодолтой байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдэг, ёс төдий эрх мэдэлтэй болгох хүсэлтэй байгаа гэдгээ хэлсэн..” гэжээ

Мөн “…Сүүлийн үед УИХ нь хүчирхэгжиж өөрийн шийдэх эрхээ хэрэгжүүлэхийг хичээж ирлээ. Аливаа асуудалд Ерөнхийлөгчийн эрх давамгай хандлагыг эсэргүүцэх болов…” гэж тэмдэглэсэн байна.   Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх, ялангуяа Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаххүсэлС.Баярынх байжээТүүнээс хойш 2012 онд УИХын сонгуульд МАН ялагдаж, С.Баярын энэ хүсэл биелэх нь бүү хэл талаар болсон. Харин 2016 оны сонгуульд МАН ялалт байгуулжҮндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал  дахин  босч ирсэн байдаг. Төрийн тэргүүний хууль санаачлах эрхийг хасна гэдэг нь түүнийг төрийн бодлогод оролцуулахгүй, парламентад ямар ч нөлөөгүй болгоно гэсэн үг. Засгийн газарт чиглэл өгдөг эрхийг нь үгүй болгочихоор Засгийн газраасаа тусгаарлагдана.

Ингэхээр Ерөнхийлөгч гэдэг институт шоовдор хүүхэд шиг болж үлдэнэЕр нь  Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах асуудал  төдийгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг бусад намууд тийм ч таатай хүлээж авахгүй байгаа. Мөн МАХНынхан Шинэ дээд үндсэн хуулийн төслийг боловсруулан ард түмнээр хэлэлцүүлж, нэг сая гаруй хүний гарын үсэг цуглуулах аянг эхлүүлсэн. Үндсэн хуульт ёсны онолоор бол төрийн эрх мэдэл ард түмний хүсэл зоригоос эхтэй. Тэгэхээр 2009 оноос эхлэлтэй Ерөнхийлөгчийн  эрхийг хязгаарлах энэ санаа биелэлээ олж, Үндсэн хуульд өөрчлөлт орох уу гэдгийн ард түмэн л шийдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Viagra Bestellen Eu Viagra Witout A Prescription The Least Expensive Cialis where to buy cialis online safely Hydroxyzin Rezeptfrei Kaufen

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *