Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг шалгаж эхэлжээ

3-р сарын 16, 2017 11:06 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 18
3-16-6

М.ХҮСЛЭН

Парис хотын прокурорын газраас Францын Ерөнхийлөгчид нэр дэвшигч, “Урагшаа” улс төрийн хөдөлгөөний тэргүүн Эммануэль Макронтой холбоотой хэргийн урьдчилсан байцаалтыг эхлүүлжээ. Энэ тухай “Europe-1” радио мэдээлсэн байна.

Эммануэль Макрон Эдийн засгийн сайдын албыг хашиж байхдаа 2016 оны нэгдүгээр сарын 6-нд Лас-Вегаст зохиосон “French Tech Night” арга хэмжээтэй холбоотой түүнийг байцаах нь. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг шалгах болсон шалтгаан нь дээрх арга хэмжээг зохион байгуулахыг “Havas” компанид даалгажээ. Макроны тэргүүлдэг яам ямар ч тендер зарлалгүй “Havas” компанид зохион явуулах эрх өгчээ.

Саяхан Францын хууль сахиулах байгууллага Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Франсуа Фийонтой холбоотой хэргийг эхлүүлсэн билээ. “Le Canard Enchaine” хэвлэлд мэдээлснээр энэ сарын 14-нд түүний эсрэг хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэг үүсгэсэн байна. Түүнчлэн прокурорын газраас Фийоны эхнэр Пенелопатай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Франсуа Фийон парламентад ажиллаж байхдаа, эхнэр нь түүний туслах гэгдэж найман жилийн турш цалин авч байжээ. Энэ хугацаанд туслахын ажлыг олигтой хийгээгүй гэнэ.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *