Ерөнхийлөгч Владимир Путин Жанни Инфантониг хүлээн авч уулзжээ

2-р сарын 14, 2018 9:43 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 37
10

 

ОХУын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантониг Москвад хүлээн авч уулзсан байна. Тэд тус улсад зургаа, долдугаар сард болох дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ.

Кремлийн хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч Дмитрий Песков  уулзалт өндөрлөх үеэр  тэдний хооронд хувийн болон ажил хэргийн харилцаа бий боллоо. ОХУын ажил хэрэг бүтэмжтэй байна гэж онцловӨнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр ОХУ-2018 ДАШТыг зохион байгуулах комиссын дарга Виталий Мутко тус комиссоос гарсан билээ.

Түүнээс хойш Жанни Инфанити нь ОХУд анх удаа айлчилж байгаа нь энэ юм. Харин хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр ДАШТыг зохион байгуулах комиссын даргаар Виталий Муткогийн дотны хүн гэгдэх Алексей Сорокин ажиллаж байна.

Энэ тэмцээн нь ОХУ-ын зургадугаар сарын 14-нөөс ирэх сарын 15 хүртэл болох юм. Тус улсын Засгийн газраас тэмцээн явагдах  цэнгэлдэх хүрээлэнг  өөрчлөн шинэчлэх  ажилд 11 сая гаруй ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *