Ерөнхийлөгч Өргөө амаржих газрын хашаанд мод тарив

5-р сарын 13, 2018 7:12 pm Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 65
32387292_1289859334450021_7259264547293233152_n

С.САРУУЛ

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан юм.

Энэхүү Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан  Ерөнхийлөгч Х.Баттулга түүхт 90 жилийн ой нь тохиож буй Нэгдүгээр төрөх буюу Нийслэлийн өргөө амаржихын хашаанд эмнэлгийн ажилчдын хамт мод тарилаа. Ерөнхийлөгч Х.Баттулга болон эмнэлгийн ажилчдад өмнийн говьд 150 мянга гаруй мод болон говийн нэн ховор, ховордсон ургамлуудыг тарьж есөн га талбайг ойжуулж, усжуулсан Байгаль орчны гавьяат ажилтан Д.Бараадууз мод тарих, цаашид хэрхэн арчилж хамгаалах талаар зөвлөгөө өгсөн юм. Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлиг  гарснаас хойш буюу 2010-2017 оны хооронд 16 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд нийт 1 сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10.5 сая мод тарьсан байна. Тарьсан моддоос 7.8 сая нь ургаж, амьдралын хувь нь 75 хувьд хүрсэн байдаг байна.

Эх сурвалж: www.polit.mn

Нийт: 2 Сэтгэгдэл

2018 оны 5-р сарын 27

write essays for me http://sdfeklhjyujg.com/

Thanks a lot, Plenty of postings.

Aadhar Biometric Lock Kaise Kare
2018 оны 5-р сарын 30

Aadhar Biometric Kya Hai

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *