Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх хуулийн төсөл өргөн барина

4-р сарын 2, 2018 8:55 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 32
8a3666ff38007d5a75caf531017b3874_1200

Т.САЙХАН

 Ерөнхийлөгч Х.Баттулга Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж, хэлэлцүүлэхээр боллоо. Энэ өөрчлөлт нь хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноох тухай нэмэлт өөрчлөлт юм. Ерөнхийлөгч  ХЗДХЯ-нд дөрвөн сарын өмнө хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд цаазын ял оноодог байдлаар сэргээх санал хүргүүлсэн ч  одоог хүртэл тус яам хариу ирүүлээгүй, ямар нэг санаачилга гаргаагүй юм. Тиймээс хууль санаачлах эрхийнхээ дагуу хуулийн төсөл санаачилан, уг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төсөл боловсруулан УИХ-ын энэ хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *