Ерөнхийлөгч хүүхдийн мөнгө олгох тухай хуулийн төслийг өргөн барилаа

4-р сарын 6, 2018 2:00 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 34
146586-550x300

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан юм. Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уг тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгө гэдэг бол халамж биш манай улсын хүн амаа өсгөх бодлого, хүүхдийг багаас нь баян ядуу хэмээн ялгаварлаж, төрөөс алагчилж үзэж болохгүй хэмээн удаа дараа хэлж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 6

Purchase Effexor Xr cialis Rx World Manatoba Viagra PРіТ‘ Nett I Sverige

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *