Ерөнхийлөгч Архангай аймгийн иргэдтэй уулзлаа

3-р сарын 21, 2018 8:43 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 32
29356221_1347143235386061_7262319849588654080_o (1)

 

Д.ОЮУНЧИМЭГ

 Ерөнхийлөгчийн иргэд­тэй хийх уулзалт Ар­хангай аймагт үргэлжлэв.

Хөдөөгийн ир­гэд ихээхэн бухим­дал­тай байна. Ажил­гүй­дэл, ядуурал дээд цэгтээ хүрснийг тэд Ерөн­хийлөгчид уламжлав. Мөн шүүх байгууллагын ялзралыг арилгахыг хүсч байлаа. Оффшорчдын мөнгийг оруулж ирэх тухай яриа, өр тэглэх асуудал, тэтгэврийн нэмэг­дэл, насны хязгаар зэрэг олон асуудлын талаар саналаа хэлж, бас шүүмжлэлийг дайв. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын II багийн иргэн Д.МөнхбаярХуулийг чангатгах хэрэгтэй. Жишээлбэл, малын хулгай ямар ч ялгүй, байцаагдсан болоод өнгөрдөг. Ядарсан хэдэн малчдаа хамгаалах хуулийг чангаруулах ёстой. Хүмүүсийн амьжиргаа маш муу байгаа. Учир нь 300 мянга гаруйхан төгрөгийн тэтгэврээр ам бүлээ тэжээж байна шүү дээ. Юмны үнэ өдөр өдрөөр өсч байгаа энэ үед хаанаа ч хүрдэггүй. Тиймээс тэтгэврийн насыг нэмэх асуудлаа эргэж хармаар байнагэх мэт олон асуудлаар саналаа хэлж байв. Тэрээр оффшорчдын хөрөнгийг оруулж ирнэ гэдэг асуудал ярьж байгаа ч сураггүй болчихлоо, үүнийг анхаар гэсэн юм. Мөн орон нутгийн удирдлагуудад сэтгэл дундуур байгаагаа ч хэлэв. Иргэдийн худалдан авах чадвар муу, орлого олох боломж хомс байгаа нь ажлын байргүйтэй холбоотой. Архангай аймгийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх, томоохон үйлдвэр байгуулах зэрэг давуу тал бий. Гэхдээ сүүлийн хоёр жил аймгийн удирдлагууд юу ч хийгээгүй, ямар ч бүтээн байгуулалтын ажил эхлүүлээгүй гэдгийг Засаг дарга болон Аймгийн ИТХын даргынхаа дэргэд ярьж байна. Тэднээс ажлаа хийхийг шаардсан юм. Нөгөөтэйгүүр 16 тэрбум төгрөгийн төсөл боловсруулан аймгийн хэмжээнд ажиллуулах боломжтой Дулааны цахилгаан станц барих төслийг орон нутгийн удирдлагууддаа танилцуулсан ч Солонгосын зээлээр барих төлөвлөгөөтэй учраас хариу хэлэх боломжгүй хэмээнхадмөргөчихөөд гурван жил хүлээж байна хэмээн Архангайн бизнес эрхлэгч ярив. ТэрээрСолонгосчууд 37 тэрбум төгрөгөөр барина гэсэн бололтой. Харин би 16 тэрбумаар барих боломжтой гэж байхад дэмжихгүй байгааг ойлгохгүй юмгээд төсөлтэй танилцан дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

 МУУ ЗАСАГЛАЛ АЖИЛГҮЙДЛИЙГ ДЭВЭРГЭЖ БАЙНА

 Сонгуулийн мөчлө­гөөр ажиллаж байгаа төрийн албаны засаглалыг сайжруулахыг сануулсан. Түүнчлэн хууль бусаар ажлаас халж олон хүнийг ажилгүй болгож байгааг цэгцлэхийг шаардсан иргэд ч бас байлаа. Түү­гээр ч үл барам Эрдэнэтийн асуудал, томоо­хон төслүүд, төмөр зам зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрхэх талаар Ерөнхийлөгчөөс асууж байв. Мөн энгийн иргэдийн нуруунд ачаа болон бууж байгаа их өрийг цэгцлэх, хүмүүсийн амьдралд нялзаахгүй байх нь зөв гэдгийг ч бас анхааруулах хүн цөөнгүй байв. Аль нэг нам хэмээн шөргөөцөлдөлгүй эцэг хүний ёсоор Засгийн газартайгаа хамтарч ажиллан дэмжих асуудлаа дэмжиж, хазаарлах зүйл дээр нь хатуу байр сууриа илэрхийлж яваарай хэмээн ахмадууд зөвлөв.

НАМЧИРХАЛЫГ ТАСЛАН ЗОГСООХЫГ ХҮСЛЭЭ

 Хөдөө орон нутагт улстөржилт, намчирхал хэрээс хэтэрч байгаа нь ажилгүйдэл, ядуурлыг өсгөх нэг шалтгаан болсон мэт харагдав. Хүмүүсийн хэлсэн үг бүрийг нухацтай сонссоны дараа Ерөнхийлөгч хариултаа хэлсэн юм. “Би зүүн болон төвийн аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзсан. Олон иргэдийн санал бодлыг сонссон. Энэ бүх саналыг тэмдэглэж, Засгийн газар, УИХд хүргүүлнэ. Бидний ярьсан зүйл заавал ажил хэрэг болох ёстойхэмээн тэрээр хэллээ.

Мөн “Манай улс уул уурхайн баялаг ихтэй. Дээр нь хөдөө аж ахуйн орон. Манайх шиг жилд 9.5 мянган тонн ноолуур, 15 сая ширхэг арьс, шир бэлтгэдэг улс орон дэлхийд ховор. Бид малынхаа түүхий эдийг эх орондоо боловсруулдаг болчихвол ажлын байр бий болно. Энэ тооцоо судалгааг олон жилийн өмнө хийсэн. Харин одоо бид хэрэгжүүлэх л хэрэгтэй” гэв. Архангайчууд эзнээ олоогүй шагнал, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг биелүүлдэг төрийн албан тушаалтан зэрэг өөрсдийн тулгамдсан асуудлыг ярьсан. Тухайлбал, хүмүүсийг хоморголон халж, түүнийг нь шүүх үндэслэлгүй гэдгийг нь тогтоосон атал ажилд нь буцаан томилдоггүй аймгийн удирдлагуудад арга хэмжээ авч өгөхийг хүслээ. Энэ асуудал аймаг бүрт л яригддаг. Гэхдээ зарим аймаг хэтэрхий олныг хамарсан, увайгүй шийдвэр гаргасан дутагдал байгааг орон нутгийн иргэд Ерөнхийлөгчид сануулан, ард түмнээ хамгаалж үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүссэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *