Ерөнхийлөгч анд яваад…

10-р сарын 24, 2012 10:30 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 453

З.ХҮРЭЛ

 Монголын улс төр сүүлийн хэд хоног баахан бу­жигнав. Олон жил төрийн толгойд данайсан МАН-ынхан гудамжинд гарч жагс­лаа. Чуулганы танхи­мын үүдэнд улаан буйдан дээр суулт зарлаж ч үзэв. Энэ ч яахав, нэг, эсвэл хоёр намын асуудал гэж  ойл­гож  болох.  Гэвч энэ мэтээс шалтгаалан УИХ-ын чуул­ганы үйл ажиллагаа хэдэн өдөр саатлаа.

АН, МАН-ын дарга нар хэрэлдээд ч, хэлэл­цээд ч байгаа юм шиг дүр зур­гийг ард түмэн цэнхэр дэл­гэ­цээр хэдэн өдөр ха­рав. МАН-ынхан тусламж хү­сэ­хээр Ерөнхийлөгчийг хайж хэд хонов.

Аргагүй, Ерөн­хий­лөгч ийм л үед эв нэгд­лийг ханган баталгаа­жуулж ажиллах учиртай. Мон­голын Ерөнхийлөг­чийн үнд­сэн үүрэг нь энэ билээ.

Гэвч МАН-ынхан Ерөнхийлөг­чийг ололгүй хэд хоносон. Тэгж, тэгж уржигдар орой Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж гэнэт гарч ирэн МАН-ын дарга нарыг хү­лээн авч уулзаад, зөвшил­цөх талаар зөвлөж, чадах­гүй бол хууль санаачилж тусалъя гэж. МАН-ын дарга нар Ерөнхийлөгчид тун их талархсанаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч улс тө­рийн намуудын үл ойлголцлын хэд хоногт тун завгүй байжээ. Эх сурвалжийн мэдээ, бас УИХ дахь МАН-ын бүл­гийн дарга Н.Энхболдын хэлснээр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрөв хоног анд яваад иржээ. Говь-Алтай руу онгоцоор гахай агнахаар ниссэн гэнэ. Ер нь Ц.Элбэгдорж Ерөн­хийлөгч гахай, чоно авлах тун их хообийтой. Дунд­говь, Сэлэнгэ, Хэнтий гээд л явж өгнө. Заримдаа их эрсдэлтэй явах нь бий.

Асуудлын гол нь анд явсандаа биш л дээ. Нэг намынхан тэр аяараа жагсаж, суугаад улс оронд хар “Долдугаар сарын 1” дурсагдаж эхэлсэн өдрүүдэд Ерөнхийлөгч хаачив гэдэг нь хамгийн сонин. Бүр, МАН жагсаад эхлүүт Ерөнхийлөгч онгоц хөлөглөөд анд жийгүүлсэн нь хачирхалтай. Огт мэдээгүй, эсвэл ан хөөж явахдаа энэ тухай сонсоогүй л байсан гэвэл түүн шиг худал юм үгүй.

Ц.Элбэгдорж Ерөн­хий­лөгчийн энэ явдал тэртээ 1999 оныг санаг­дуулав. Тэр үед Н.Бага­банди Ерөнхийлөгч байлаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах то­моохон ажил эхэлчихсэн, яг шийддэг дээр нь Тэрээр хаашаа ч юм алга болж орхисон. Ерөнхий­лөгч эсэргүүцсэн нь тэр. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчийн бойкот гэдэг энэ ажээ.