Ерөнхий сайдыг иртэл хилийн хаалтыг чөлөөлөхгүй гэв

6-р сарын 20, 2018 10:21 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг , Хууль эрхзүй Уншсан: 40
6-20-2

Б.ТӨГС

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 69 маркийн машинаар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг монгол жолооч нар хил хаан жагсаж байна. Өчигдөр өглөөнөөс эхлэн Монголын талаас орох хилийн хаалтыг машинуудаараа хааж зогссон учраас Хятад руу гарах боломжгүй хэвээр байна. Харин Хятадын талаас Монгол руу хил нэвтрэх хүмүүст тээврийн хэрэгсэл олдох­гүйн улмаас мөн л хүндрэлтэй байдал үү­сээд байна. Жагсаалд энэ төрлийн үйл­чилгээ үзүүлдэг 600-700 жолооч нэгджээ. Өнгөрсөн сарын 21-нээс хилээр нэвтэрч байгаа “69” маркийн машинуудад стандартаас хэтэрсэн ачаа ачихыг хориглосон юм байна. Өөрөөр хэлбэл, тус маркийн машины “хони­ны хонхор” гэж нэрлэдэг арын хэ­сэгт ачаа ачуу­лахгүй бай­гааг эдгээр жолооч эсэр­гүүцэж бай­на. 200 орчим машины хил гарах эрхийг цуцлаад байгааг жаг­саал зохион бай­гуулагчид хэллээ. Тэд Замын-Үүд сумын Засаг даргад шаардах бичиг өгөөд нэг сарын хугацаа өнгөрч байхад энэ талаар арга хэмжээ авахгүй байгаа тул ийнхүү тэмцлийн хэлбэрт шилжсэн гэв. Жагсаал зохион байгуулагчид Монгол Улсын Ерөнхий сайдыг газар дээр нь ирж шийдвэрлэтэл хилийн хаалтнаас машинуудаа холдуулахгүй гэлээ. Замын-Үүд, Эрээн хооронд энэ төрлийн машинаар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг 1000 гаруй жолооч байдаг гэнэ. Тэднээс гадна наймаачдын эрх ашиг давхар хөндөгдөж байгааг тэд хэлж байлаа. Харин жолооч нарын энэхүү үйлдлээс болж маш олон иргэнд хүндрэл учирч, хүлээлтийн байдал үүссэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *