Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

1-р сарын 18, 2018 5:29 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 15
z6z6z6z6z-550x300

Э. ҮҮРИЙНЦОЛМОН

“Тусгаар тогтнол хөдөлгөөн”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Шударга иргэдийн фронт”, “Үндэсний хас хөдөлгөөн” ТББ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Засгийн газрын 1978 онд хоёр орны хооронд хийсэн гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан  “Эрдэнэт vйлдвэр” нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог. Өнөөдрийг хүртэл 42 жил Монголын саалийн ганц үнээ гэгддэг уг үйлдвэрийг  төрийн мэдэлтэйгээр 51 хувийг нь Английн стандарт банкны барьцаанд тавьсан. Мөн 49 хувийн  10 хувийг иргэдэд  тарааж, үлдсэн 39 хувийг хөрөнгийн биржээр дамжуулж зарна гэж байсан. Үүнийг эсэргүүцэж энэ хувьцааг  арилждаггүй алтан хувьцаа болгож, эзэмшигчийн мэдэлд  байдаг хувьцаа хэлбэрээр  ард түмэндээ ногдол ашгийг өгөх хэрэгтэй гэж “Баялгийн жинхэнэ эзэд” ТББ-ын тэргүүн Л.Баярхүү хэллээ. Мөн ард түмнийг энэ эсэргүүцэлд нэгдэхийг “Шударга иргэдийн фронт”ын тэргүүн Г.Арслан уриалсан юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 4-нд 49 хувийг бүх ард түмэнд хувьцаа хэлбэрээр олгоно гэсэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардаж МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардах хуудас хүргүүллээ. Тэд 14 хоногийн дараа шаардлагын хариугаа авна гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *