Ерөнхий сайд юу гэж үүрэгдэв?

7-р сарын 19, 2018 2:55 pm Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 57
GJ1A5289-1024x683-550x300

Т.САЙХАН

Улсын онцгой  комиссын хуралдаан болж,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох хүмүүст үүрэг даалгавар өглөө.

  • Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд, долдугаар сарын 14-17-ны өдөр болсон үерийн гамшгийн улмаас улсын чанартай замд учирсан хохирлыг арилгахад шаардагдах хөрөнгийн зардлын тооцоог боловсруулан яаралтай шийдвэрлүүлэх,
  • Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханд,Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд болсон үерийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэж, гамшигт нэрвэгдэгсдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах,
  • Нийслэлийн Засаг дарга  С.Батболдод, Үерийн аюултай бүсэд оршин сууж байгаа ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах,  Гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах ажлыг тухай бүр шуурхай зохион байгуулах,
  • Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригт, Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдлээс ард иргэдийг сэрэмжлүүлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран тухай бүр зохион байгуулах,
  • ЗХЖШТ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав нарт, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор албаны бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг тус тус үүрэг болгов.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *