Ерөнхий сайд нь Шадар сайдаа “Захиалсан” гэв үү?

8-р сарын 4, 2017 9:30 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 46
2-3

Б.ХАНДСҮРЭН М.БААСАНДЭЛГЭР

МАН-д байтугай Монголд өмнө нь болж байгаагүй, цочирдом мэдээ өчигдөр цахим сүлжээгээр тарлаа.

Ч.Батболд гэдэг залуу “…У.Хүрэлсүхэд цо­хиулж, хэрэгт холбог­дуу­лахаар Ерөнхий сайдаас захиалга авсан” гээд ярьж байгаа бичлэг байх юм. Энэ хүн “…Намайг Чойжилсүрэнгийн Батболд гэдэг. Надад хэлэх нэг зүйл байна. Би 2006 оны арваннэгдүгээр сараас “Нью Фалкон” гэдэг харуул хамгаа­лал­тын ажилд орсон. Намайг ажиллаж байх хугацаанд манай за­хирал надад бэлэн мөнгө харуулж нэг ажил даалгасан. Тэр ажил нь юу вэ гэхээр Шадар сайд У.Хүрэлсүхийг да­гаад, өөрийгөө ямар нэгэн аргаар У.Хүрэлсүхэд цо­хиулаад цаг­даад өргөдөл өг гэж даал­га­сан. Цагдаагийн бай­гуул­лагаас гарах бүхий л аж­лыг хариуцаж, миний ар талыг даана гэж хэл­сэн. Манай захирлыг Зоригтын Золбаяр гэдэг.

Би тухайн үед Зоригтын Золбаяртай уулзсан. Энхмэнд гэж хүний үйлдвэр комбинатад байдаг “Ханхүүбат” гээд компани дээр очсон. Тэр үед У.Хүрэлсүх одоо бол ер нь Ерөнхий сайд болно, бүр цаашлаад намын дарга болох учраас болгож болохгүй гэсэн Ерөнхий сайд Эрдэнэбатын даалгавраар энэ үйл ажиллагааг явуулж байгаа гэж надад хэлсэн. Ерөнхийдөө надад хэлж тайлбарласан юм нь ямар нэгэн аргаар У.Хүрэлсүхийг өдөж, уурыг нь хүргэж байгаад нэг л удаа цохиулаад ав. Хэрвээ цохиулаад гэмтэж бэртдэггүй юм бол гарч байгаад найз нөхдөдөө ч юм уу цохиулаад, цагдаад өргөдөл өгөөд л чиний ажил дуусна. Бусад бүх юмыг нь бид нар хариуцна гэсэн. Надад тортой 50 сая төгрөг харуулсан. Тэгээд таван сарын, би сар, өдрийг нь сайн санахгүй байна. Тавдугаар сараас У.Хүрэлсүхийг дагаж эхэлсэн. Тэгээд хаагуур ямар маршрутаар явдаг, бас гэр нь хаана байдгийг нь олж мэдсэн. Тэр Энхмэнд гэж хүн бол мэдээллийг дор дор нь өгнө. Хаана ямар хүмүүстэй уулзалт хийх, хаана хүмүүстэй архи дарс уух гэх жишээний бүх мэдээллийг өгнө. Тэгээл тухайн байгаа газар нь очоод нэг л цохиулаад, өргөдлөө өгчих. Бусдыг нь бид хариуцна гэж ярьсан. Тэгээд У.Хүрэлсүхийг дагаж эхлэх болсон. Машин тэрэг, гэр орныг нь судалсан. Гэрийнх нь гадаа гурваас дөрөв хоносон. Өөрийг нь машинтай нь дагасан. 0073 гээд Lexux 570 машинтай байсан.

Нью Фалкон” Нягтлан Б.Чулуунмөнх:

-2017 оны тавдугаар сард манай захирал Золбаяр намайг Шадар сайд У.Хүрэлсүхийн талаар мэдээлэл ол гэсэн. Утасны дугаарыг нь олж өгсөн. Тэгээд дагадаг байсан машинуудынх нь тень наах санхүүжилтийг нь өгч байсан.

Ч.Батболд:

-Тэгээд ер нь хэсэг явсан. Энэ ер нь онц­гүй ажил байна больё гэж бодоод энэ ажилд орол­цохоо больж эхэлсэн. Тэр мэдээллийг надад өнгө гэсэн хүн нь “Очир” гээд Тусгаар тогтнолын ордны харуул, хамгаалалтыг хариуцдаг компанийн захирал Энхмэнд гэж залуу байгаа юм. Эхний ээлжинд 50 сая төгрөг өгье гэсэн. Процесс дууссаны дараа дахиад 50 сая төгрөг өгнө. Хамаагүй, чамайг айж ичиж байгаа бол гадаад, дотоод руу гаргаж болно. Ар талыг чинь бүгдийг нь хариуцна гэсэн. Тэгээд 50 саяасаа нэг саяыг нь хоол унд, бензин тосондоо зарцуулаарай гэж өгч байсан. Мөн юунд зарцуулснаа бүгдийг нь тайлагнаад буцаагаад өгч байсан. Ийм л асуудал болсон” гэж ярьжээ. Харин энэ бичлэг цацагдсаны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүнийг шалгуулахаар ЦЕГ-т ханджээ.

Ерөнхий сайд өргөдөлдөө “…Сошиал буюу интернет орчныг ашиглан бусдыг гүтгэн доромжлох, нэр хүндийг нь унагаан харлуулах зохисгүй үзэгдэл хэрээс хэтэрч байгааг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах шаард­лага бий болжээ. Иргэдийн интернетийн хэрэглээ өргөжихийн хэрээр энэ мэт саар үзэгдэл газар авч, улмаар хэсэг бүлэг хүмүүс зөвхөн дээрх зорилгоор нэгдэн зохион байгуулалтанд орсон нь нууц биш болжээ. Өчигдөр буюу 2017 оны наймдугаар сарын 2-ны өдрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сайтуудыг ашиглан миний биеийг зохион байгуулалттайгаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг танхайн гэмт хэрэг үйлдсэн мэтээр харагдуулах зорилготой ажиллагааг бусдад захиалга өгч гүйцэтгүүлсэн мэт дүрс, дуу бичлэгийг тараасан байна. Уг бичлэг дуу оруулалт, монтаж, найруулга, зохиол бүхий байгаа нь тодорхой хөрөнгө шаардсан нарийн зохион байгуулалт бүхий ажил болох нь харагдаж байна.Миний ажил хэргийн болоод хувь хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжлох зорилготой энэхүү үйл ажиллагаа нь тухайн бичлэгийн зохиомол байдлаар хязгаарлагдсан, эсхүл үнэхээр дүрс бичлэгт нэр дурьдагдсан нэр бүхий хүмүүс болох Н.Золбаяр, Н.Энхмэнд гэх хүмүүсийн оролцоотойгоор хийгдсэн бодитой зохион байгуулалттай ажиллагаа юу гэдэг асуудал, түүний үнэн мөнийг олж тогтоох нь чухал байна. Дүрс бичлэгт байх гэрч нарын мэдүүлэгт нэр дурдагдсан Н.Энхмэнд, Н.Золбаяр нарын хүмүүс өмнө нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан, гүйцэтгэх ажлын туршлага, мэдлэг бүхий хүмүүс байгааг шалгалтын ажиллагаандаа онцгой анхаарч үзэх шаардлагатай байна. Иймд дараах асуултуудыг шалгуулах хүсэлтэй байна. Үүнд:

1. Уг бичлэгийг зо­хион байгуулалттай урьдаас төлөвлөж, най­руулж, монтаж, дуу оруу­лалт, тайлбар бүхий зохиом­жилсон нь нэгэнт тодорхой байна. Иймд дүрс бичлэгийг хэний захиал­гаар хэн, хэзээ хийсэн болох

2. Дүрс бичлэгт дурьдагдсан үйл явдал үнэхээр болсон эсэх, үнэхээр дээрх зохион байгуулалт бүхий ажил­лагаа явагдсан бол үүнийг хэний захиалга хүсэлтээр гүйцэтгэсэн болох, ямар учраас миний биеийг хамаатуулсан болох зэргийг богино хугацаанд нэг мөр шалгаж тогтоолгох хүсэлтэй байна.

Дээрх үйлдлийг бүхэлд нь дүгнэн үзвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлгийн 20.3 дахь хэсэгт заасан “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” гэмт хэргийн шинжтэй байгааг анхаарна уу.

Миний бие өөрийн гаргасан гомдолд дурьдсан асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд биечлэн тайлбар мэдүүлэг өгөх, баримт сэлт гаргах зэргээр иргэнийхээ хувьд эрхээ эдэлж, үүрэг хүлээж оролцох бөгөөд та бүхэн шалгалтын ажиллагааг миний эрхэлж буй албан тушаалын байдлыг үл харгалзан шударгаар явуулж, бодит үнэнийг тогтоож өгнө гэж найдаж байна” гэжээ.

Одоогоор хуулийн байгууллага эцэслэн шийдээгүй болохоор нэг нь захиалж, нөгөө нь хохирсон байна гэж хэлэхэд хэцүү юм. Гэхдээ ийм явдал Монголын улс төрд урьд хожид гарч байгаагүй. Ингэж сэдэж, сэтгэж, ийм хэмжээнд хүртэл дайсагнана гэдэг маш аюултай гэдгийг улстөрчид, улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Нийт: 9 Сэтгэгдэл

HaroQuicle
2017 оны 9-р сарын 28

Kamagra Oral Jelly 50 Mg cheap cialis Keflex For Std

HaroQuicle
2017 оны 10-р сарын 2

Viagra E Cialis In Farmacia Offerta Levitra Generico online pharmacy Adult Dose Amoxicillin Levaquin 750mg Cialis Professional Compared To Cialis

HaroQuicle
2017 оны 10-р сарын 5

Prezzo Viagra 100 levitra pills online Silagra Uk Suppliers

HaroQuicle
2017 оны 10-р сарын 7

Cheap No Perscription Viagra Priligy Dapoxetin Apotheke Find Generic Dutasteride In Canada Cash On Delivery viagra Cialis Levitra Prezzo Do You Need A Prescription For Estrace

HaroQuicle
2017 оны 10-р сарын 10

Canadian Pharmacy Lexapro No Rx Needed Cialis Generique Sans Danger Internet Order Viagra levitra professional Orlistat Generique Xenical Is Cephalexin Good For Sinus Infections

HaroQuicle
2017 оны 10-р сарын 10

Levitra Bayer Espana buy viagra online Cialis Et Sport En Ligne Priligy Generique Acheter Du Viagra

HaroQuicle
2017 оны 10-р сарын 13

Order Now Amoxicilina Antibiotic Cod Accepted Discount On Line Doxycycline levitra 10 mg generic Viagra Combien Temps Avant Xenical Orlistat Buy Online Uk Acquista Levitra

HaroQuicle
2017 оны 10-р сарын 16

Acheter Belgique cheap viagra levitra cialis Propecia Monedas Cialis Boite

HaroQuicle
2017 оны 10-р сарын 21

Viagra Cialis Tunisie Levitra Leg Pain Canadian Viagra For Sale viagra online pharmacy Viagra 50 Mg

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *