“Эрсдэлгүй Улаанбаатар”  хөтөлбөр хэрэгжинэ

11-р сарын 23, 2015 5:21 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 65
12294920_921400314596709_7819355320186289358_n

Ч.ЗОТОЛ

МАХН-ын дэргэдэх Ардчилал Шударга Ёс Монголын Залуучуудын Холбоо /АШЁМЗХ/ “Эрсдэлгүй Улаанбаатар” хөтөлбөрийг Нийслэлийн МАХН-МҮАН-ын“ШУДАРГА ЁС ЭВСЭЛ”-тэй хамтран хэрэгжүүлэх “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр Улаанбаатар хотын оршин суугчдад хүндрэл учруулж буй эрсдлийн хүчин зүйлүүд буурахад нэг алхам ойртож байна.

Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Уг эрхийг төрөөс хангахын төлөө бүхий л талаар анхаарч ажиллах ёстой. Гэвч бодит байдалд  “Азийн цагаан дагина”  хэмээгдэж байсан нийслэл хот хүн амьдрахад эрсдэл өндөртэй хотын тоонд зүй ёсоор багтах болсон. Тиймээс АШЁМЗХ нийслэлээ эрүүл, аюулгүй хот болгох, оршин суугчдын өмнө бодитоор аюул учруулж буй асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн удирдлагууд, нам, эвслийг татан оролцуулах нь чухал гэж үзжээ.

12241207_921400337930040_2844222175977726528_n

Нийслэлийн МАХН-МҮАН-ын“ШУДАРГА ЁС ЭВСЭЛ”-ийн зүгээс эл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

АШЁЗХ, Нийслэлийн МАХН-МҮАН-ын“ШУДАРГА ЁС ЭВСЭЛ”-ээс гадна нийслэлийн АН, МАН-д хамтран ажиллах саналаа албан ёсоор хүргүүлсэн байна.

“Эрсдэлгүй Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлчүүдэд бодитой аюул учруулж буй агаар, хөрс, усны бохирдлыг цогцоор шийдэх, хүн ажиллаж амьдрах таатай орчин бүхий хөгжлийн жишиг хот бий болох аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ”  сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *