Эрсдэл дагуулсан 30 хувь

7-р сарын 24, 2018 8:57 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 23
7-24-7

Ц.МЯГМАРБАЯР

Монгол Улс стратегийн хамгийн том орд болох Тавантолгойн ордынхоо 30 хувийг гаднын хөрөнгийн биржээр арилжаалан хөрөнгө босгох талаар УИХ-ын чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэв. Ингэснээр 1.7-6 тэрбум ам.доллар босгож, түүгээрээ Гашуунсухайт боомт руу 270 км төмөр зам тавихаар хэлэлцсэн асуудал олон нийтийн анхаарлыг ихээр татаж байв. Өөрөөр хэлбэл, монголчуудыг үеийн үед тэжээх стратегийн ордоо  харийнханд алдах нөхцөл бүрдээд байгааг нэр бүхий УИХ-ын гишүүн онцолж байна.  Харийнханд хэмээн онцлохын учир нь хэрэв хөрөнгө босгох нэрийдлээр хувьцааныхаа 30 хувийг бүхэлд нь хөрөнгийн биржид гаргавал ямар нэгэн гадаадын компани, анаж байгаад нэрлэсэн үнээр бүгдийг худалдаад авчихна. Цаашлаад хувьцаа эзэмшигч үндэсний компаниудаас 10, 20 хувийг нэмж авчихаад, нийт ордын дийлэнх хувийг бид эзэмшдэг гэсэн “эзний араншин” гаргаж эхэлбэл Монголын ард түмэн хамаг баялгаа хүнд өгчихөөд эргээд тэднээс гуйлгачилж амьдрах аюултай байдал үүснэ. Социалист нийгмийн үед Орос, Монголын геологичид хамтран судлаад Тавантолгойн ордын нүүрсний нөөцийг 5.4 тэрбум тонн, үүний гуравны хоёр хувийг коксожсон нүүрс, үлдсэнийг нь чулуун нүүрс эзэлдэг гэж тогтоосон байдаг. Гэтэл MCS компани дахин судалгаа хийж, 6.5 тэрбум тонн нүүсний нөөцтэйг шинэчлэн тогтоолоо хэмээн мэдээлсэн. Улмаар 2015-2016 оны үед Хятадын төрийн өмчит Шинхуа групп мөн адил судалгаа хийн, Тавантолгойн орд 7.8 тэрбум тонн нүүрстэй болохыг тогтоосон гэж мэдээлсэн.  Тэрбум, тэрбум тонноор нэмэгдээд байдаг нөөц тогтоолтын дүн ихээхэн эргэлзээ төрүүлж буй. Дараачийн удаа хөрөнгө оруулагч дахин судалгаа хийгээд “Тавантолгойн нүүрсний орд 10 тэрбум тонн нүүсний нөөцтэй” гэж мэдээлэх нь үү, эсвэл анхны судалгааны дүн дээр буух нь уу гэдэг нэн сонирхолтой. Эдгээр мэдээлэл нэг талаараа хардлага хэдий ч  анхаарах учиртай асуудал гаднын хөрөнгө оруулагч  юун түрүүнд тухайн хувь эзэмшилд зарцуулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авдаг дүрэмтэй. Энэ дүрмээр хөрөнгө оруулагч  бодит байдлаас хэтийдсэн худал нөөцийн дүнгээс тооцоолон, хувиа бодож авахад ордын баялгийн дийлэнх нь аль хэдийнэ үгүй болж жинхэнэ баялгийн эзэд бид дараа нь ухсан нүх, сүйдсэн газар нутаг дээр гасалж үлдэх вий гэдгийг давхар сануулахад илүүлэхгүй. Хэрэв хэтдээ тийм нөхцөлд хүрвэл бид 50-60 жилийн дараа ордын нөөцийн хуурамч мэдээллийг баталгаажуулсан энэ цагийн геологийн салбарынхан болоод холбогдох эрх мэдэлтнүүдтэй хохирлын тооцоо бодоход даанчиг оройтсон байх болно. Энэ талаар эргэцүүлэн бодох зуурт бас нэгэн асуудал гайхаш төрүүлж байв.

ТАВАНТОЛГОЙГОО ХАР ЗАХ ДЭЭР АРИЛЖИХ ГЭЖ ҮҮ!

Тавантолгойн төслөө хөдөлгөж эхлээгүй байж Монгол Улс гадны хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжина хэмээн мэдэгдэх нь тансаг амттаныг ямар ч сав, баглаагүйгээр, өнгө үзэмжгүйгээр хар зах дээр  үнэд хүргэхийг оролдох мэт үйлдэл хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна. Тэгвэл Монгол Улсын Засгийн газарт  стратегийн ордуудаа нээн ашиглах, дэд бүтцээ бүтээн байгуулах мөнгө хүрэлцээгүй байлаа ч Хятадын хувийн хэвшлийн Шинхуа групп ямар нэг болзолгүйгээр 100 хувь хөрөнгө оруулан, долоон том төслийг зургаан жилийн хугацаанд бүгдийг хэрэгжүүлж дуусахаа ТЭЗҮ-дээ нарийн тусган танилцуулаад байгаа билээ. Тус компани төслийн гүйцэтгэл бүрэн дууссаны дараа хөрөнгийн биржээр хувьцааг арилжаалж болно гэж үзсэн байна. Харин Шинхуа группийн эдийн засгийн судалгаа шинжилгээгээр Тавантолгойн ордын дөнгөж  таван хувийг зарахад бүх хөрөнгө оруулалт, 50 тэрбум ам.доллараа нөхөж авах бүрэн боломжтойг тооцоолсон аж. Энэ нь өнөөх амттаныг маш сайхан сав баглаа боодлоор чимэглэн, илүү тансаг зэрэглэлийн дэлгүүрт үнэтэйгээр арилжаалах наад захын ухаан билээ. Бид хаа нэгтэйгээс хөрөнгө хайх шаардлагагүй,  Шинхуа хэмээх групп 100 хувь хөрөнгө оруулаад 49 хувийг өөрсдөө, манай Засгийн газрыг 51 хувийг эзэмших саналыг тавьсаар байгаа. Ашигтай хувилбар санал болгож  буй компани байсаар атал Монголын төр яагаад заавал ард нийтийнхээ өмчийг урьдчилан зарж  хөрөнгө босгон, төмөр зам тавъя, бүтээн байгуулалтын ажил эхлүүлье гэж сэтгэж буйг ойлгох аргагүй юм.

Бүр ордын 30 хувийг  арилжаад 1.7-6 тэрбум доллар олно  гэдэг бүүр ч хачирхмаар.  Ямар өчүүхэн үнэ вэ. Түүнчлэн эрх баригчид олон улсын хөрөнгийн бирж дээр IPO босгохын тулд “Нүүрсийг үнэтэй байгаа энэ цаг үед арилжаалах шаардлагатай” гэж ард түмний  тархийг угааж байна. Гэтэл байгалийн баялаг гэдэг эргэж хэзээ ч нөхөгддөггүй, нэгэнтээ ухаад авчихсаны ард үндэстэй ургамал мэт ургаад байж байдаг эд биш учраас баялгийн нөөц багасах тусам хувьцааны үнэ үргэлж өснө. Иймээс ард түмнээ энэ мэт явуургүй үгээр хууран мэхлэх нь эрх баригчдын хувьд хэтэрхий увиагүй хэрэг юм. Өнөөдөр Монгол Улсад Оюутолгойн гэрээг алдаатай хийсэн гэх шүүмж ид өрнөн, учир мэдэх хүн бүр эсэргүүцлээ илэрхийлсээр байна.Хэдийгээр энэхүү гэрээ алдаа дутагдалтай, Монгол Улсад ашиг багатай хийгдсэн ч дотоодод зурагдсан албан бичиг. Алдаа завхралыг бүгдийг ил болгон нотлоход эргүүлээд Монгол Улс энэ гэрээг өөрчилж, засч сайжруулж болно.Тэгвэл Тавантолгойн ордынхоо 30 хувийг нэгэнтээ олон улсын хөрөнгийн биржээр урьдчилан арилжчихвал тэрхүү хувь, хувьцаа хэдийнэ манай улсын  хууль дүрэмд захирагдахгүй. Олон улсын гэрээ контракт ёсоор хувьцаа худалдан авсан талын өмч болдог тул нэгэнт гаднын хөрөнгийн биржээр арилжигдсаны дараа монголчууд яаж ч эсэргүүцээд нэмэргүй. Худалдан авсан тал үнийн дүндээ дүйцэх баялгаа авахдаа л авна. Монголын ард түмэн юутай үлдэх нь тэдэнд огтхон ч сонин биш. Тиймээс Монгол Улс XXI зуунд дэлхийн хөгжингүй улс орнуудтай хөл нийлэн алхахын тулд стратегийн орд буюу улс үндэстний бодлогын ордоо өөрсдөө эзэмшиж байж хойшид төгрөгөө доллартай өрсөлдүүлнэ.

Харин мөнгөн тэмдэгтийн чанарыг хадгалдаг ганц чадвар зөвхөн алтанд бий. Тэгвэл стратегийн ордын нөөцөд байх нүүрс, зэсийг алтанд хувирган Монгол банкиндаа хадгалж байж л бид долларын үнийг хэлбэлзүүлэгч, дэлхийн тоглогч болж чадна. Олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд нарийн тооцоололтой хандаж, 30 хувиа арилжаалах уу, үгүй юу гэдэгт жинхэнэ эх оронч стратегийн шийдвэр гаргаж ухаанаа уралдуулах нь баялгаа гаднынхны гарт нэг мөр орохоос хамгаалах арга болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 23 Сэтгэгдэл

Chelsea Drakt
2018 оны 8-р сарын 25

Truly….this is a important web page.
Chelsea Drakt http://www.socalhardwoodflooring.com/Andreas-Christensen-C-Chelsea-P-3738

Maglia Athletic Bilbaoa Poco Prezzo
2018 оны 8-р сарын 25

I adore this site – its so usefull and helpfull.
Maglia Athletic Bilbaoa Poco Prezzo http://www.theconservatarianreview.com/Athletic-Bilbao-24-Defender-Balenziaga-p-6575

Napoli Trøjer
2018 оны 8-р сарын 26

Regards for sharing your superb web-site.
Napoli Trøjer http://www.shannonmdrealty.com/Rafael-jerseyID-936150432

Napoli Tröjor
2018 оны 8-р сарын 26

say thanks to a lot for your web site it helps a lot.
Napoli Tröjor http://www.fashionradicalsnews.com/Jorginho-p-14938

Maglia AC Milan Poco Prezzo
2018 оны 8-р сарын 27

Exceptionally user pleasant website. Tremendous info available on couple of clicks.
Maglia AC Milan Poco Prezzo http://www.zeropartypolitics.com/ac-milan/maglia-suso

Juventus Trøjer
2018 оны 8-р сарын 27

Thanks a lot! It is an terrific internet site.
Juventus Trøjer http://www.asleftasfound.com/daniele-rugani/juventus/7675661

Manchester City Drakt
2018 оны 8-р сарын 27

You’ve one of the better websites.
Manchester City Drakt http://www.mydescubrimientos.com/Manchester-City-42-Yaya-Toure-2018

fotbollströjor med eget tryck
2018 оны 8-р сарын 28

Great looking internet site. Think you did a whole lot of your own coding.
fotbollströjor med eget tryck http://www.afterglowvp.com/

billige fotballdrakter
2018 оны 8-р сарын 28

Wow, beautiful portal. Thnx …
billige fotballdrakter http://www.travelstobhutan.com/

billige fodboldtrøjer
2018 оны 8-р сарын 28

Many thanks really valuable. Will certainly share website with my good friends.
billige fodboldtrøjer http://www.crimsontee.com/

maglie calcio a poco prezzo
2018 оны 8-р сарын 29

Astonishingly individual pleasant site. Great info readily available on couple of gos to.
maglie calcio a poco prezzo http://www.synchronizationofus.com/

fotbollströjor barn
2018 оны 8-р сарын 29

Love the website– very user pleasant and lots to see!
fotbollströjor barn http://www.tampabaygoodliving.com/

nuove maglie calcio
2018 оны 8-р сарын 29

I enjoy checking your websites. Thank you!
nuove maglie calcio http://www.glivytech.com/

billige fodboldtrøjer
2018 оны 8-р сарын 29

Hi, cool online site you’ve right now.
billige fodboldtrøjer http://www.zamanthajoeh.com/

fotballdrakter barn
2018 оны 8-р сарын 29

say thanks to so much for your site it assists a whole lot.
fotballdrakter barn http://www.nottheitgirls.com/

maglie calcio
2018 оны 8-р сарын 30

Particularly interesting, look ahead to returning.
maglie calcio http://www.haeroo.com/

Magliette Calcio Poco Prezzo
2018 оны 8-р сарын 30

say thanks to so a lot for your internet site it helps a whole lot.
Magliette Calcio Poco Prezzo http://www.wendtsporkpalace.com/

Brandon
2018 оны 9-р сарын 5

What i do not understood is in reality how you are
not actually much more smartly-favored than you might be right now.
You’re very intelligent. You recognize therefore considerably relating to this subject, made
me individually consider it from a lot of varied angles.
Its like women and men aren’t fascinated unless it’s something to do with Lady gaga!
Your own stuffs great. At all times deal with it up!

Juventus kläder

fotballdrakter barn
2018 оны 9-р сарын 25

Truly….this is a important web page.
fotballdrakter barn http://www.nottheitgirls.com/manchester-city-qa6.no

Maglie Milan
2018 оны 9-р сарын 27

Surprisingly individual pleasant website. Astounding information offered on couple of clicks on.
Maglie Milan http://www.synchronizationofus.com/milan-mauri-poco-prezzo-78768

Everton kl?der
2018 оны 9-р сарын 27

Wow cuz this is really excellent|excellent|great} job! Congrats and keep it up.
Everton kl?der http://www.codkahargeysa.com/Evertontroja-c-724-p-7567

fotballdrakter barn
2018 оны 10-р сарын 9

Hi there, well put together website you’ve got here.
fotballdrakter barn http://projektmikumikuls.de/face/BryonDuhig

Fodboldtrøjer Børn
2018 оны 10-р сарын 9

say thanks to a lot for your internet site it aids a whole lot. sites:ggglese.com
Fodboldtrøjer Børn http://artkabinett.com/node/147029

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *