Эрхүүгийн их сургуулийн ойд Монголын 160 төлөөлөгч оролцжээ

11-р сарын 7, 2018 3:42 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 10
45623693_2176830362341423_6212416550075367424_n

Ц.ГАЛ

ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн түүхт 100 жилийн ойн хүндэтгэлийн баяр өнгөрсөн сарын 25-27-нд болсон байна.
Баярын арга хэмжээнд манай улсаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, УИХ-ын гишүүн асан Л.Цог, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын арбитрч Ж.Энхнасан тэргүүтэй 160 төлөөлөгч оролцжээ. Тэд цөм тус сургуулийн үе үеийн төгсөгчид аж.
Түүхт ойг нь тохиолдуулан Монголын мянга мянган боловсон хүчнийг бэлтгэсэн тус сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жанжин Д.Сүхбаатарын одонгоор шагнасныг гардуулсан агаад алдарт зохиолч, нийгмийн зүтгэлтэн В.Г.Распутины нэрэмжит Эрдэм шинжилгээний номын сангийн хурлын танхимд тус сургуулийн захирал, академич Игорь Вячеславович Бычков, Эрхүү хотын захирагч Дмитрий Викторович Бердников нарын эрхмүүд их сургуулийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл болон гадаад, дотоодын зочдод хүндэтгэл үзүүлсэн байна.

Эх сурвалж: polit.mn

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *