Эрхэм дүү Намбарын Энхбаяр чам юүндээн: Чамайг шоронд түгжсэн нь “айсан хүнд аргал хөдөлдөг” гэдэг ард олны маань үгийн үнэнийг л дам баталж орхилоо

4-р сарын 11, 2017 8:38 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 27
4-11-1

Одоогоос таван жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 13-ны үүрээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХНын дарга Н.Энхбаярыг гэрээс нь хүч хэрэглэж баривчлан явсан билээ. Түүнийг хоригдсоны дараа МЗЭийн Алтан өд, МЗЭийн шагналт зохиолч Д.Урианхай гуай ил захидал бичсэн юм. Гэвч шоронд ил захидал, гар бичмэл оруулахыг хориглосон учраасЗууны мэдээсонинд хэвлүүлэн, сонинг нь хүргэж байжээ. Хорих анги руу ном, сонин оруулдаг байсан учраас ингэж сонины хуудсаар дамжуулан эрхэм найрагчийн бичсэн ил захидал эзэндээ хүрч байсан юм.

Таван жилийн тэртээ Д.Урианхай найрагчийн бичиж байсан ил захидлыг хүргэж байна. Харин Н.Энхбаяраас Д.Урианхай гуайд бичсэн хариу захидлыг маргааш уншигчиддаа толилуулна. 

 

Сайн байна уу, миний эрхэм дүү?

Би чамайг хаана, аль газар нутгийн шоронд хаалга үүдэндээ харгалзагч манаатай эмгэнэн суугааг эс мэдэхийн эрхээр сониноор, илээр захидал бариулж, улс төрийн нууцлагдмал арга саамыг үл ухах, эрүүгийн ч, иргэний ч хуулийн заалтуудын ээдрээ төвгийг үл ойлгох хувийн буруутай толхи иргэнийхээ л бодол, сэтгэлээр чамайг өрөвдөх, амихандаа өмөөрөх, Монголынхоо нийгмийн сэтгэлгээний тэнэмтгийг гайхширахын учир л эл санаа шулуудан, амаа хамхин нуруугаа үүрэн алхаж эс тэвчихдээ, нүүрээр учирч эс чадах ч үгээр уулзсу! гэж бодогдоод энэхүү хэрэг багатай хэдэн үгүүлбэрийг таталж суунам.

Чи бидэн хоёр олон жилийн дотно анд, олон ч нимгэн, зузаан ном Москвад ч, Улаанбаатарт ч цүнхнээсээ цүнхэндээ, суганаасаа сугандаа, өврөөсөө өвөртөө дамжуулан уншиж зэрэгцсэн номын садан, Эх оронМонголоо дэлхийн бах болгохыг хатуулсан ганц гол зорилгын ахан дүүс билээ л!

Би гэртээ орой, үдшийн бодлогошролынхоо цагаар эрхэм дүүгийн шинэ ном –“Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй!”-г байн байн сөхөж, анхаарал төвлөрөн суудаг.

Англи хэлээс монгол хэлэнд чадмаг орчуулсан орчин цагийн Өрнийн сонгодог зохиолчдын үгүүллэг, улс төрийн онол сэтгэмжийн дэвтрүүд, орос хэлээс орчуулсан Л.Толстой, Н.Гоголь хоёр их багшийн суут туурьвилын ботийг чинь ч зав зайнхаа сиймхийгээр хичээл гарган хэлтэлж суусан хэвээр!

Нас сүүдэр минь тун өтгөрсөн болохоор залуудаа Монголоо хайрладаг байснаасаа хавь тэнцүүгүй ихээр хайрлах ухаан нитгэрч, боломж чхашгичижМонголоо өрөвдөх, заримдаа уйлах ч өдөр олшроод, сэтгэлийг минь өеглөх юм хийсэн, тийм гавьяа байгуулсан хүмүүстээ л ижий, ааваасаа ч илүү хайр хүрдэг болчихдог юм байна даа, дүү минь! Тэнэг толгойныэргүүбайж ч мэднэ, гэхдээ, би энээргүү үгалдуулсан толгойныхоо гэмийг уучлахыг гагц ижий, аав хоёроосоо л гуйна, Бурханаас ч гуйхгүй!..

Дүү минь чи яаж байна?

Бие чинь эрүүлгүй, сэтгэл чинь хүчир хүнд гомдолтой байгааг би сайн мэдэж буй ч /ганц би ч бус Монголын маань чихтэй, нүдтэй, мөрөн дээрээхүний толгой”-той хүн бүр мэдэж буй ч/ “Монгол хүн амны бэлгээргэж, “гэмгүй”-д гэтсэнүнэгэн зэм”-ээр олсон өвчин эмгэг чинь төлдөр сайн илааршиж, сэтгэл оюуны чинь хат цаг өдрөөр зуунгишиж буй биз дээ? хэмээн асуун лавлахыг хүснэм.

Эрхин дүүгийнАрд түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэйномд манай нийгмийн удирдлагынгал тогоо”-нд олон жилээр уур савсууланбуцалжбуй олон давхарханан цаанахасуудлыг задлан шинжилсэн, зөв онож тайлбарласан, шинжлэх ухааны дүгнэлтийн чанартай бүтээлүүд орсноороо Монголын нийгмийн эерэг, сөрөг үйл явцыг бодтой, шинжлэх ухаанчаар ажигладаг, туйлшрах хандлагаас ангидаар ойлгодог хүнд олон он солигдтолширээний номболохуйц хэрэгцээтэй ном болсныг баярлан дурьдахыг ч дашрамд хүснэ!

Номын чинь утга агуулгыг бүрдүүлж буй нийтлэл, үгүүлэл, мэдэгдэл, хэлсэн үг, ярилцлагууд дотроос би Боб Делоны постмодерн сэтгэмжийн ноцтой бодрол, бясалгал агуулсан, эдүүгээ цагийн хүн төрөлхтөнөөсхүмүүн оршихуй”-н ноцтой ноцтой хэдэн асуулт шахамдуулан асуусан шүлгийн эх хийгээд орчуулга санаанаас эс элэрнэм.

Чи эл алдарт шүлгийг орчуулан толилуулахдаа, өмнөтгөлдөө, уншигчдаасХүн юуны төлөө төрж амьдардаг вэ? Ер нь хэзээ хүн болдог вэ?” гэсэнаймаарасуулт асуусан байна. Асуултыг чинь одоо би бодохдоо, “Энхбаяр гэдэг монгол сэхээтэн энэ асуултыг хүмүүст тавихаасаа илүүтэй өөртөө тавьсан юм шиг байна. Магадгүй, надад ч тавьсан юм болов уу?” гэж ч бодогддог болоод байна.

Боб Делоны тэрхүү “Blowing in the wind”  шүлгийг бүрдүүлж буй олон асуултаасХүнХүнгэж нэрлүүлэхийн янар хэр хол  зам туулдаг бол? Тоож харах хүнгүй хүний дүр эсгэхийн янар толгойгоо хэд дахин гэдийлгэж сурсан байх ёстой бол?!” гэсэн айхтар асуулт бол хүн төрөлхтний түүхийн туршид хүн бүрд тавигдах асуулт байна.

Ном бичгийн ширээний хүнд нэг иргэн ч ард түмэн, нэг уншигч ч ард түмэн, цаашлаад нэг хүн ч нийт хүн төрөлхтөн! Бичсэн үгүүлэл, захидал, орчуулсан бүтээлийг чинь уншсан ганц малчин, ажилчин, улстөрч, хуульч, инженер, бизнесмен, яруу найрагч, жүжигчин, зураач, оюунтан, эрдэмтэн байхад л тэр хүн ганц гээд ганцдахгүй, бүхэл бүтэн ард түмэн гэсэн үг, чи бүхэл бүтэн ард түмнийхээ сэтгэл оюундгэгээрлийн зулбадамлууллаа гэсэн үг!

“Blowing in the wind”-ийг чи маш ойлгомжтой сайхан орчуулж сонордуулсныг чинь би өөрөө байн байн сөхөхийн зэрэгцээ надтай уулзахаар гэрээр минь ирдэг залуус, хөгшдөд дандаа уншиж өгдөг. Заримд нь ч чадан ядан тайлбарлах хэрэг ч гардаг. Чиний мэргэнээр онож сонгосон, гадаад хэл, соёл иргэншлийн мэдлэг боловсролын хэшигт даллан орчуулсан энэ бэсрэгхэн шүлгэнд ямар гайхамшигтай уран хэллэгтэй гүн утга санаа яргаа вэ, Бурхан минь!..

Би бодохдоо, хүний аз жаргалд тийм ч олон, тоо тоймгүй их юм хэрэгтэй байдаггүй байх аа! гэж боддог, харин ч, тун ч тоймтой цөөхөн юм хэрэгтэй байдаг юм шиг санагдах болоод удаж байна. Тэр цөөхний төв голд нь хүмүүн бээр амь амьдралынхаа үнэтэй чацуулан боддог, жин тэнцүүлэн дэнсэлдэг, тэгээд үнэн голоосоо хайрладаг эх орон, ард түмэн хоёр нь  л байдаг. Үнэн голоосоо хайрладаг газар шороо, уул устай, сэрүүн тунгалаг ард түмэнтэй хүн л хамгийн дээд, хамгийн аугаа, хамгийнатаархаж үхэмаз жаргалтай хүн! Аз жаргалын агуулгын нөгөө томгольдролньамьд сэрүүн ард түмэндээ өөрөө хайрлагдах! Өнөөдөр Монголын ард түмэн хэнийг бусдаас илүү хайрлаж байна вэ, хэнийг сэтгэлийнхээ голоос хүндэлж, нулимсаа унаган эвийлэхдээ эвийлж, нулимсаа арчин эмгэнэхдээ эмгэнэж байна вэ? Миний мэдэрч байгаагаар, – ганцхан хүнийг!.. Чамайг! Шоронгийн хоригдол Намбарын Энхбаяр чамайг!..

Би хэдхэн өдрийн өмнө сонин уншиж суугаад А.Тарковский  “Хүний амьдралд аз жаргалаас ч илүү эрхэм нандин юм бий!”  гэж хэлсэнтэй таарлаа. ТэрЭрхэм нандин юмчухам юу юм бол?! Би бодож бодож, өөртөө нэг хариу олсон минь гэвэл,- “Өөрийнхөө ард түмнээр үүрд хайрлуулах түүхэн үйл бүтээхийн зовлон!” гэх бодол! Энэ бодолд чи, чиний амьдралын замын Гэрэл, Харанхуй, түүхэн баяртДүүлэлт”, түүхэн эмгэнэлтГазардалт”, ганц үгээр, – Чиний бахархалт амьдрал хөтөллөө. Намайг энэ шинэ бодолд хүргэсний чинь төлөө би чамд асар баярлаж байна, дүү минь!

Чиний бичсэн ном, орчуулсан бүтээлүүдийг оюун санааны гүн гэгээрэл, хөгжилд дэвшсэн хүмүүс олон үеэрээ шимтэн уншиж, бодлогоширч, бодол ойлголтоо хуваалцаж, мэргэд гэгээд ном хаялцах мэт дагсалдах эевэрүү цагийг миний ч, чиний ч нас эс гүйцэж үзэх магадгүйг эс үгүйсгэх ч түүх хэрэгтэйдээ түүхэн хөшөө сүндэрлүүлэхээ мэдэх өндөр соёлт, жинхэнэ  ардчилсан ёст эриний түрлэг түрхэрэхүйд түүхийнӨвөл” “Зунөвөл, зунаараа ялгарч, эх орны миньҮнэн”-ийг шүүн гэрэлтүүлэх хойчийн гэгээн шүүгч үр сад урьд улирсан цагийнхаа өвийгАвах”, “Гээхухаанаар шүүрдэн толилж хэн нь хэн байсныг магадлан тогтоох ньӨнөөдөр”-ийн архан шилээсМаргаашзалгадаг шиг мадаггүйд баярлалтай ажим!

Боб Делоны асуулт, А.Тарковскийн амьдралд аз жаргалаас илүүтэйд тооцон заавал олжамтлах”-аар зүтгэхдээ бусад бүгдийг нулимсан өнөөхнандин юмл чиний амьдралын зорилготой давхцаж, алдар хүндэд чиньМянганы замзасаж, тэмцэл, гавьяа, үйлсэд чиньХүний гараар бүтээшгүй хөшөө дурсгал”-ын үл ганхах батбаганаболж тулаад байгаа юм биш үү дээ, хүүхээ?

Эцэст, үг хумихад, эрдэмт хүнд өчүүхмэд өвгөн юу ч захиж сургамжлах билээ, гэхдээ, хоолойд нулимстай тороод буй хэдэн санаагаа хэлж ёсолсу!

Эрдэм чадлыг илт хураасан хэн бээр ч нарны гэрлээс халхлагдлаа ч номын илчээс юун хагацах! Шөнийн урт өдрийн уртаас зумалдаг сар, улиралд даарав ч өдрийн урт шөнийн уртаас хороон эзэгнэдэг сар, улиралд дэлхийн эргэлтээр эрхгүй залгагддагыг амьтанд довтлогч арслан, бар ч, арьсанд шигдэн бээгч хачиг, хувалз ч хориж эс чадахын үнэнээс сэтгэл, итгэлээ эс алслуулахыг огоот хичээвээс өөрт юутай эрхэм тус!

 Үхэр мөргөхөөр дайрваас, хэрэв, гарт модгүй бол, зугатах ба зайлах нэн чухал! Зайлах хийгээд зугатахын шалтгаан нь гэхүл, ухааны айдас буй. Айдас зоригт хүмүүнд ч буй, хулчгар хүмүүнд ч буй, айдас бээр хүмүүний доторх эгэл жам ёс тул ичих, зөрөх нь үл хүсэгдэхүй хэмээнэм.

Эмчилгээ, асаргаанд бүү цааргал, басхүү, бүү омтгойд! Хөлийн хуруу хөдөлж бүхүйд гарын хуруу дагах нь дамжиг багатай байх ч юу магад!..

Хамгийн гэгээн Ирээдүй, гэгээн амьдрал хаа, хэзээ? гэвээс, хайрладаг олонТомюмстай хүний л сэтгэл бодолд он улиран орогнодог агаадоньс огтлох”-ын үнэнийг гэтэлсэн хойно ч тусгаар үл үлдэн, цаггүй, хилсгүй, айдас, хясалгүйгээрмөнх бус”-ын эрхэд тэрсэн үргэлжилнэ.

А.С.Пушкин 1827 онд бичсэн,

Во глубине сибирских руд

Храните горьдое терпенье.

Не пропадет ваш скорбный труд,

И дум высокое стремленье!”  гэж эхэлдэг төгс шүлгийг чи мэднэ. Монголд эрт орчуулагдсан. Хэн  орчуулсан ч билээ, миний ой той баахан бүдэгрээд сайн эс сананам. Бас, 1818 онд Чаадаевт зориулсан, “На обломках самовластья напишут наши имена!..” гэж төгсдөг алдарт шүлэг бидний цээжинд хоногшоостойг ч чи надаар сануулалтгүй  санаж байгаа!

Дурьдсан шүлгүүдийг чи утга, аялгуу төгсөөр, орос эхэд нь дүйлгэн дуун хөрвүүлж, цонхоороо сүвлэгдэх нар, сарны туяатай инээмсэглэлцэж суувал, харин ч, “сохорсон биш завших”-ын элэглэлт инээд цалгиах тустайдаг шүү!

Чинийзалагдансуугаа наад тусгайлаврин”-д чинь номтой хүн нь номондоо гүнзгийрч хойшид залгах гавьяат үйлсээ сийрэгхэн бодон ягшуулж суухад, гэмтэн хүн нь гэм буруугаа гэмшин үүрч хориг цээртэй хоногоо гэгээрэн барахад харин ч чимхтус”-тайчөлөөтгазар байх шүү дээ! Энэ бодол минь, мэдэх ёстойг эс мэдсэн өтөл хүний бодол байх магадгүй ч тоглоом тохууд бүү аваарайдаа!..

За, үүгээр чамайг залхааж магадгүй эл сувс үгтэй, хэлбэр нь захидал мэт, хэрэг тус нь дэвхрэг мэт, эдгээр, өчүүхэн хэдэн хуудас дүүрэн яншааг барж, ам амсар задгай дугтуйд шургуулая даа, дүү минь!

Эдүүгээ өдөр, хүмүүн олонхийн сэтгэл, анхаарал тун ч харамсалтайгаар пайтангишсан цаг тохиосон ньаквариумхоргон дах олон өнгийн хайрст загас шиг илт ч, яахав ээ, үсэг муруй ч үг шулуун гэдгийг дотроо бодоод номын ахаас номын дүүд улигласан эл цөөн хуудсыг гэрээсээ дашлуулан ёслов!

Дорд ах:

Улаан ямаат

Дамдинсүрэнгийн УРИАНХАЙ

 

/“Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн /

2012 оны 12 сарын 29-31.

Хүн чулууны хөндий

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *