Эрдэнэтээс “хуссан” мөнгөө Төрийн банкнаас хулгайлж төлөх үү?

3-р сарын 12, 2018 10:03 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хөндөх сэдэв Уншсан: 30
olloo_mn_1475642065_erdenet4

Д.УУДАМ

 МАНынхан эртнээс аливааг хоёр бүлгээр талцаж эхлээд эцэст нь нэг баг болж нийлдэг уламжлалт технологитой. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимыг 33 ба 32 болон талцаж огцруулаад, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг мөн энэ бүлгээрээ то­хирч байгуулсан. Энэ намыг үүсгэн байгуулагчид улсынхаа тусгаар тогтнолын төлөөх тэмцлээ Консулын дэнжийн, Хүрээний гэж хоёр бүлгээр эхэлсэн бол орчин цагийн МАНынхан улсын мөнгийг хулгайлахдаа мөн л хоёр бүлэг болон хуйвалддаг болсныг учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм. Тухайлбал, Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж Стандарт банкнаас авсан 109 сая ам.долларын хэрэг үүнийг гэрчлэх аж. Гэхдээ зээлсэн олон сая ам.доллар нь элсэнд асгасан ус шиг хаашаа орсон нь тодорхойгүй ч, эзэд нь бас үйл явдал хэрхэн өрнөсөн процесс ил болсоор байна.

Жаст”-ын гэгдэх Ш.Батхүү лЭрдэнэт”-ийн захирлын гарын үсгийг хуурамчаар зураад Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан гэж олон нийт ойлгодог. Учир нь хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур Ш.Батхүү өөрөө ч ингэж тайлбарласан. Түүнийг нь хуулийнхан ч хүлээн зөв­шөөрсөн тайлбарыг хэв­лэл мэдээллээр явуулсан.

Гэтэл зээлийн гэрээнд Эрдэнэтийн захирал асан Ч.Ганзориг гарын үсэг зурсан болохыг УИХын гишүүдийн асуулгад өгсөн Засгийн газрын албан тайлбарт дурдсан байгаа юм. Түүнчлэн Стандарт банкнаас авсан бүх мөнгө Эрдэнэт үйлдвэрийн дансанд орж ирээд ийш, тийш гарсныг өнөөх тайлбарт бас л дурайтал тэм­дэглэжээ. Угтаа аливаа байгууллагаас мөнгө гарлаа гэхэд зөвхөн нэгдүгээр гарын үсэг зурагдсан байдгийг хүмүүс мэднэ. Тэгэхээр хуурамч гарын үсгээр зээл авсан байлаа гэхэд Эрдэнэтээс мөнгө гарахын тулд жинхэнэ гарын үсэг зурагдсан байх учиртай.

Бас нэгэн баримтЭрдэнэтийн захирал гэдэг албан тушаалтан 10 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй хэлцэлд гарын үсэг зурж, үйлдвэрээ төлөөлөх эрхгүй гэдгийг Засгийн газар албан тайлбартаа онцолсон байна лээ. Тэгэхээр энэ хэрэгт тухайн үеийн Төлөөлөн удирдах зөвлөл, салбарын сайд, Ерөнхий сайд холбоотой байж болохыг нотолж буй. Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж их хэмжээний зээл авсан тэр жилүүдэд ажиллаж байсан дээр нэрлэгдсэн албан тушаалтнууд ч мэдээгүй гэдэг хэт өрөөс­гөл болж байна. Монголчуудыг боловсрол тааруухан, бүдүүлэгдүү мэтээр санадаг албан тушаалтнууд ард түмнийг хэтэрхий басамжилж байгаа мэт. Хоосон ходоодыг халтар таван төгрөгөөр хуурч сонгууль өгүүлдэгтэйгээ адилтгаж бодох нь хэтэрсэн доромж­лол гэлтэй. Тухайн үеийн албан тушаалтнууд нэгнийгээ золиослоод хэргээс цэвэр мултрахыг оролдсон ч Засгийн газрын албан тайлбар тэднийг оролцоог бодит байсныг илтгэн бас нотолж байнаЛондонгийн олон улсын Арбитр дөрвөн удаа хуралдсаны эцэст Эрдэнэт үйлдвэрээс 51 сая ам.доллар гаргуулан Стандарт банкинд төлөх шийдвэр гаргасан байдаг.

Бас нэгэн зүйлУдирдлага нь Засгийн газраас томилогддог, төрийн өмчийн Төрийн банкны захирлын ярилцлага өнгөрсөн долоо хоногт хэвлэлд гарчээ. Шүүх, хуулийнханд гар­гаж өгсөн бүх нотлох баримтаа дэлгэсэн захи­рал Д.Баярсайханы ярилц­лагад олны танил эрхэмүүд хэрхэн хуурамч баримт бүрдүүлэн тус банкнаас мөнгө нэхэж байгааг ярьсан байна. Цухас дурдвал, Төрийн банкнаас 51 тэрбум төгрөг нэхэмжлээд байгаа бололтой. Тодруулбал, Ш.Батхүүгийн эзэмшилд байсан Хадгаламж банкАлтжинкомпаниас 51 тэрбум төгрөгийн зээл аваад өгөөгүй гэх. Ингээд Хадгаламж банк активтайгаа хамт Төрийн банкинд шилжсэн учраасАлтжинкомпанид  дээрх мөнгийг төлөх ёстой хэмээн шүүхдэлцдэг байна. Эндээс харвал өнөөхЖаст”-ын Батхүү нэг халаасандаа Стандарт банкнаас авсан 51 сая ам.долларын өртэй, нөгөөхдөө Төрийн банкнаас 51 тэрбум төгрөгийн авлагатай болж харагдана. Нэг л үнэмшил төрөмгүй

Эрдэнэтийг Стандарт банкинд барьцаалахад Ш.Батхүүгийн ард Ерөнхий сайд Баяр байсан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон МАН-ын таван залуу гишүүн хардаж байгаагаа илэрхийлсэн. Харин баримтаар Төрийн банкнаас 51 тэрбум төгрөг  хулгайлах үйлдэлд Ш.Батхүүгийн ард хэн байж болох вэ гэдгийг хүмүүс аль хэдийнэ ам дамжин яриад эхэлж. Улс төрийн хүрээнийхэн бол Эрдэнэтийн 51 хувийг барьцаалах үед Хуульзүй дотоод хэргийн сайд байсан, одоо бас л сайд Ц.Нямдоржийг гэж харддаг. Харин сайд нийслэлийн хамгийн үнэтэй байрлал, Зайсангийн Белла виста хотхонд  Алжингийн хүү Сүрэнгийн нэр дээр байдаг тансаг харшид сарын зардлаа төлөөд үнэ төлбөргүй суудгаа хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр хардах, эс хардах эрхээ эдэлж буй хүмүүст гинжин хэлхээг нээлттэй тайлбарлах цаг болсон гэлтэй. Эцсийн дүндээ Монголын төр 109 сая ам.доллараа олж авъя. Стандарт банкнаас авсан 109 сая ам.доллар хаачив. Түүгээр юу бүтээ­сэн бэ гэдгээ тайлбарлах хэрэгтэй. Олны үг ортой л гэдэг. Энд нэр нь дурь­даг­даагүй ч хүмүүсийн ам дамжин яригдаж байгаа өндөр дээд албан тушаалтай байсан, одоо байгаа эрхэмүүд баримт, но­толгоо нийтэд ил бол­гоосой хэмээн энэхүү нийтлэлээ тэрлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

ИРГЭН
2018 оны 3-р сарын 13

49 хувийг буцаан авах гэсэн хүмүүсийн явуулга юм бишүү

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Cialis Ordonnance Ou Pas cialis Sildenafil Citrate 100mg Tab How Long Does It Take For Zithromax To Cure Chlamydia

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *