“Эрдэнэт” үйлдвэр эмэгтэйчүүдийн эрхийг бодитоор дэмжив

4-р сарын 20, 2018 11:53 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 20
30725657_787018611488158_2326313308677734400_n

 

У.ЦЭРЭНБАТ

 Газар шороотой харьцдаг уул уурхай нь зөвхөн эрэгтэйчүүд давамгайлсан салбар гэх уламжлалт ойлголт хэдийнэ өөрчлөгджээ. Техник технологийн хөгжил, нийгэм ч үүнийг шаардаж байна. Тиймээс Монголын уул уурхайн техник, нарийн мэргэжил, удирдах түвшинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зохистой харьцаа ямар байвал энэ салбарын эдийн засаг үр өгөөжтэй, хүн бүрт хүртээмжтэй байх вэ.

Дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхай, эрдэс баялгийн салбарын үр өгөөж, хүртээмжийг хүйсийн ялгаваргүй тэлэх бодлого чухал. Товчхондоо хүйсийн тэгш оролцоог хангах, уурхайчин эмэгтэйчүүдийг хөгжүүлэх нь эрдэс баялгийн салбарын бодлогын нэг шинэ чиг баримжаа юм гэдгийг энэ сарын 17-ны өдөр Эрдэнэт хотноо болсонУурхайчин эмэгтэйчүүдХөгжлийн төлөөҮндэсний чуулганы үеэрЭрдэнэтүйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцолсон. Энэхүү чуулганд Монгол улсын уул уурхайн салбарын 15 компанийн 400 гаруй эмэгтэй оролцож, хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ. “Уурхайчин эмэгтэйчүүдХөгжлийн төлөөҮндэсний чуулганд УИХын гишүүн Ц.Гарамжав, Б.Ундармаа, Н.Амарзаяа нар болонЭрдэнэтүйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нарын удирдлагууд оролцож, эрдэс баялагийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, санаачилгын талаар бүсгүйчүүдийн үзэл бодлыг сонсов.

Өнөөдөр уул уурхайн салбарт эмэгтэйчүүд хүчин зүтгэх нь жилээс жилд нэмэгдэж байна. Тодруулбал, уул уурхайн компаниудын ажилчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь мэргэжлийн байгууллагын судалгаагаар Монголд хамгийн их буюу нийт уурхайчдын 20 гаруй хувийг эзэлдэг нь гарсан. ХаринЭрдэнэтүйлдвэрийн 6000 гаруй ажиллагсдын 32 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Энэ нь улсын дунджаас төдийгүй дэлхийн дунджаас ч өндөр үзүүлэлт юмЭнэ тооЭрдэнэт”-д эмэгтэйчүүд манлайлж, эрчүүдтэй мөр зэрэгцэн ачааны хүндийг үүрэлцэж байгааг тодотгоно. Эмэгтэй ажилчид манлайлсан компанийн бизнесийн үр ашиг өндөр байдаг нь нэгэнт нотлогджээ.

Эрдэнэтүйлдвэр 40 жилийнхээ түүхэнд уурхайчдын нийгмийн цогц үйлчилгээг бий болгосон. Эмнэлэг, сувилал, сургууль, цэцэрлэг, спортын болон урлагийн мэргэжлийн байгууллагуудыг үүсгэн байгуулж хөгжүүлсэн нь эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлсэн. Энэ үйлдвэрийн удирдлагууд эмэгтэйчүүдийнхээ манлайллыг дэмжиж, тэд эрчүүдийн нэгэн адил эрх эдэлдэг. Тухайлбал хүүхдээ гурван нас хүртэл асарч буй ээжид сар бүр 400 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Харин энэхүү чуулганы төгсгөлдЭрдэнэтүйлдвэрийн Ерөнхий захирал уг тэтгэмжийг 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэрийг Эх үрсийн баяраар гаргахаа амласан нь төлөөлөгч бүсгүйчүүдийн талархлыг хүлээлээ. “Эрдэнэтүйлдвэрийн энэ мэт сайн туршлага бусад уул уурхайн компанид үгүйлэгдэж буйг чуулганы үеэр онцлов.

Төлөөлөгчид эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэх талаар ярилцахын зэрэгцээ салбарынхаа тулгамдсан асуудлаар ч санал солилцсон. “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” Үндэсний чуулган уул уурхай дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, сайн туршлагаа хуваалцья, эрх зүйн орчин эмэгтэйчүүд гэсэн сэдвээр өрнөж, салбар хуралдаан бүрт саналаа нэгтгэв. Үндэсний чуулганд оролцогчид уурхайчин эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөгжлийг дэмжих сан байгуулж, хүүхэд гэр бүлийн хөгжил, олон нийтийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүд оролцох нөхцөл боломжийг ханган ажлын цагийн зохицуулалт хийх, уул уурхайн бүс нутаг байгаль орчны нөлөөллийн үнэлгээг бодитой хийж, ажлын байрны эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарах зэрэг асуудлыг тусгасан зөвлөмж, уриалга гаргаж Улсын их хурал, Засгийн газарт илгээв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

2018 оны 5-р сарын 27

write essays for me http://sdfeklhjyujg.com/

Nicely put, Thanks!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *