“Эрдэнэт”-тэй холбоотой шинэ баримтыг хүлээлгэн өгчээ

4-р сарын 12, 2018 8:41 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 47
2747c3davc-600x350

Т.САЙХАН

Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг хорьж, шалгаж байгаа юм. Харин Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт болох баримт бичгийг өнөөдөр /04.12/ АТГ-т хүргүүлсэн байна.  Тэрээр “Арбитрын шийдвэр тодорхойгүй байгаа. АТГ-аас шалгаж буй тодорхой мэдээлэл байхгүй байна. Англи, Монголын шинжээчид гарын үсэг хуурамч болохыг тогтоосон. Үүнийг баримтжуулаад хэргийг шийдвэрлэхэд дөхөм болохуйц байдлаар өгч байна” гэв.  Баримт бичгүүдэд Арбитрын шийдвэрийн хүрээнд 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр Английн Англи Велссийн худалдааны шүүхээс гаргасан шийдвэр, Арбитрын шийдвэрийн хүрээнд 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Хатан хааны шүүхийн танхимаас гаргасан шийдвэр, Английн Гайлес лабораторийн Доктор Одрий Жайлесийн Стандарт банк болон Эрдэнэт Үйлдвэр ХХК-ий хооронд үүссэн маргаантай холбогдуулж гаргасан шинжээчийн дүгнэлт, холбогдох бусад баримт бичиг, орчуулгын хамт багтжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *