“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг Баяннуурт угаана

1-р сарын 7, 2019 8:46 pm Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 9
da1530a18c71710ebe9c1e8edd2a643e_1200

 

Ц.БАЯР

“Эрдэнэс тавантолгой” компани  БНХАУ-ын ӨМОЗО-ны Баяннуур аймагт 10 сая тонн нүүрсээ нийлүүлж угаалгахаар болжээ. Нүүрсийг Баяннуур аймагт боловсруулан “ЭТТ брэнд” –ийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж “Шинхуа” группын Өвөр Монгол дахь коксын үйлдвэр, Бугатын гангийн үйлдвэр болон БНХАУ-ын аж үйлдвэрийн гол зах зээлд болон эцсийн хэрэглэгчдэд хүргэх аж. Харин “ЭТТ”-той хамтран ажиллах  Баяннуур аймгийн холбоо, нийгэмлэг нь Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж өдөрт 1200-1700 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх боломжийг бүх талаар хангахаар тохиролцоод байгаа юм байна. Цаашдаа энэ хамтын ажиллагаа нь  Тавантолгой бүсийн нүүрсний уурхайнуудын экспортыг дэмжих, тасралтгүй байхад нөлөөлөөд зогсохгүй Ганцмод боомтын нүүрс татан авалт 30 сая тонн, түүнээс ч нэмэгдүүлэх боломжтой  хэмээн манай Засгийн газар үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: www.polit.mn