Эрчим хүчний тендерт ялдаг ашиг сонирхлын зөрчилтэй 7 компанийг зарлалаа

8-р сарын 29, 2018 5:14 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 69
184067-29042016-1461912538-969138108-atg-750x400

С.САРУУЛ

АТГ-аас Засгийн газрын зарим сайд нарыг ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа талаараа мэдээлсэн. Тухайлбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Эрчим хүчний яаманд хүргүүлсэн. Эрчим хүчний яамнаас болон салбаруудад 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар мэдээлсэн юм. Тэгвэл тендер авсан компаниудын нэрийг хүргэж байна.

Үүнд:

  • “Проектватт” ХХК-Үүсгэн байгуулагч Б.Батдэлгэр нь БНЗӨБЦТС ТӨХК-д инженерээр ажилладаг, хоёр удаа тендерт шалгарч, гэрээний нийт  дүн 1.094.1 сая төгрөг
  • “Талст инженеринг” ХХК-Үүсгэн байгуулагчийн нөхөр Л.Намжилдорж нь ДЦС-3 ТӨХК-д ажилладаг, хоёр удаа тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.189.1 сая төгрөг
  • “Биндэгноров” ХХК-Үүсгэн байгуулагч Д.Батзориг нь УБЦТС ТӨХК-д Зураг төсвийн албаны даргаар ажилладаг, анх Н.Пунцагноров /УБЦТС ТӨХК-ийн Тоолуур, хэмжих хэрэгслийн хэлтсийн дарга/ үүсгэн байгуулж, эзэмшлээ шилжүүлсэн, нэг тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.389.4 сая төгрөг
  • “Эрчим” ХХК-Х.Алтанхуяг нь ЦДҮС ТӨХК-д Улаанбаатар салбарын захирлаар ажиллаж байсан, компанийн 28 хувийг эзэмшдэг, нэг тендерт шалгарч, гэрээний нийт дүн 206.3 сая төгрөг
  • “Наранлист” ХХК-Үүсгэн байгуулагч Н.Сугаржав нь ЦДҮС ТӨХК-д Худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хоёр удаа тендерт шалгарсан, гэрээний нийт дүн 1.628.2 сая төгрөг
  • “Комфорт-Имфекс” ХХК-Үүсгэн байгуулагч Ө.Пүрэвбаатар нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан, хоёр багц нэг тендерт шалгарч, гэрээний нийт дүн 73.8 сая төгрөг
  • “Грийн энержи интернэшнл” ХХК-Үүсгэн байгуулагч П.Товуудорж ЭХЯ-ны СБТГ-ын даргаар ажиллаж байсан. Компанийн эзэмшлээ дүү П.Даваадоржид шилжүүлсэн. П.Даваадорж нь УБЦТС ТӨХК-д ажиллаж байсан. Нэг тендерт шалгарч, гэрээний дүн нийт 215.2 сая төгрөг.

Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “ АТГ-аас мэдээлэл хийхдээ албан ёсны нэр дурдаагүй. Энэ салбараас цалин авчихаад энэ салбараар бизнес хийж болохгүй. Миний ойлгож байгаагаар эрчим хүчний салбарт ажилладаг, тэгээд эхнэрийнхээ нэр дээр компани байгуулаад өөрийн ажиллаж байгаа биш ч өөр эрчим хүчний салбарын компаниас ажил авсан байх тохиолдол гарсан байхыг би үгүйсгэхгүй. Миний ах дүү нараас хэн нэгэн хүн яамнаас ажил авсан байвал би шууд маргааш нь ажлаа өгнө. Мөн яамнаас  АТГ-т шалгагдаж байгаа хүн байхгүй гэж бодож байна. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүстэй холбогдолтой 130 гаруй компаниас аль нэг нь ажил авсан эсэхийг сонирхоод үзэхэд ТЭЦ-3-ын нэг инженерийн эхнэрийн нэр дээр байдаг компани шугам сүлжээний ажил авсан байсан. Үүнийг хуулиараа зөрчил гэж үзэхэд хэцүү. ТЭЦ-3-аас авсан бол зөрчил мөн.

Миний зүгээс өөрийнхөө компанийн зарласан бараа үйлчилгээний ажлаас авсан байж болзошгүй болон 50 гаруй тендерийг  бүгдийг нь хууль зөрчиж хийсэн гэж үзэж буй хоёр захирлыг ажлаас нь чөлөөлөхөөр Төрийн өмчийн хороонд нэлээн дээр хандсан. Тэр хүмүүс ажлаа хийгээд явж л байгаа. Төрийн өмчийн хороо Эрчим хүчний яамны харьяа компаниудын захирлтай гэрээ байгуулж томилдог. Би бол зөвхөн Төрийн өмчийн хороонд санал хүргүүлдэг. Миний саналыг огт авч хэлэлцэхгүй  хэдэн сар болж байна” гэсэн тайлбар өгөөд байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

Нийт: 3 Сэтгэгдэл

иргэн
2018 оны 8-р сарын 30

Энэ долоон компани л тендер авдаг юмуу? Эрчим хүч бол мэргэжлийн салбар энд ажиллаж байгаад гарсан хүмүүс нь хувийн компанид ажиллаж болохгүй юм байх даа?
ЭНЭ НИЙТЛЭЛИЙН ЦААД УДТГЫГ НЬ ЕР ОЙЛГОСОНГҮЙ !!!!!!
Үүний оронд тэр тэр 60 тэрбумынхаа асуудлыг яриачээ. 60 тэрбумд нь хандиваа өгөөгүй мэргэжлийн хүмүүсээ л зарлаад байгаан байна л даа хөөрхий.

иргэн
2018 оны 8-р сарын 30

Энэ одоо жинхэнэ мэргэжлийн бор зүрхээрээ ажлаа хийдэг Инжерүүдийнхээ компаниудыг тавьжээ. Ажиллаж байсан компанидаа өөрөө тендерийг нь шалгаруулаад зөрчил үүсгэсэн юм бичээгүй л байна.
ЖИНХЭНЭ ТОМ ГАРУУДЫГАА ЯАГААД ЗАРЛАХГҮЙ БАЙНА АА

иргэн
2018 оны 8-р сарын 31

Энэ айрай дэнднээ мэргэжлийн хүмүүс нь ажлаасаа гарчаад дараа нь мэргэжлээрээ салбартаа ажиллахгүй яахын. Энэ яамны авилгачдын өөрсдийнх нь хийж байгаа мэдээлэл байна. Бор зүрхээрээ ажиллаж байгааг хүмүүсийн нэр төрийг гутааж байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *