“Ерѳнхий сайдаа хоёулаа маргааш шүүх дээр уулзъя”

11-р сарын 30, 2018 6:24 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 9
02(250)

 

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЖДҮ-гийн асуудлаар таныг хэр эр зоригтой юм бэ гэдгийг хэмжих гэсэн боловч та миний асуултад унасан. Хариулж ч чадаагүй. Цагтаа би таныг хүндэлж, үг дууг нь сонсож л явсан. ЖДҮ-чин сайд, гишүүддээ хариуцлага тооцохоос нааш шударга ёс гэдэг үгийг та бүү хэл. Хариуцлага тооцсоны дараа нь хэлбэл би танаас шударга гэдэг үгийг сонсох бүртээ алга ташна. Танаас гуйж байна. Хуурамч багаа авч хая. Муухай улстөрд би орсноор 25 жилийн ой нь өнөөдөр тохиож байгаа компанийн нэр хүндэд халдлаа. Нэг удаа төрийн өмчийн хувьчлалд оролцож үзээгүйг та мэднэ. Нэг удаа тендерт ч оролцож байгаагүй. 30 гэр бүлийн нэг нь би гэлээ. Цагаан суваргыг буцааж өг гэлээ. Газрыг баялгийг хугацаатай ашиглах лицензийг тодорхой хугацаагаар хуулиар олгодог. Би халааслаад авчихсан асуудал байхгүй. Намайг маш их гүтгэлээ. Хоёулаа дараагийн удаад шүүх дээр уулзана. Намайг гутаан доромжлолоо. Таны үнэн мөн төрх өнөөдөр илчлэгдлээ.Бүх зүйлийг хурааж авна л гээд байх юм. Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт гээд бүгдийг нь хурааж ав л даа. Та өнөөдөр Ерөнхий сайдын ажил үүргээ мэдэхгүй байна. Бүх зүйлээ төрдөө авъя гэдгээ зарла л даа. 1990 оны өмнөх нийгэм рүүгээ орох гээд байгаа юм уу. Та бол улсын Ерөнхий сайд хүн. Хэлсэн ярьсандаа бодолтой байх ёстой гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *