Энхтайван тогтоох санаачилга нь амжилттай хэрэгжиж байна

9-р сарын 12, 2018 9:56 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 6
9-12-10

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов  Солонгосын арлын хямралыг багасгахын тулд  Москва, Бээжингийн  хамтын санаачилга аажмаар хэрэгжиж байна гэв. Тэрээр  үүнтэй холбоотойгоор олон үе шаттай үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Эхний шатны үйл ажиллагаа хэрэгжиж байна гэж  Владивостокт болж байгаа Дорнын эдийн засгийн чуулганы үеэр мэдэгдсэн байна. Өнгөрсөн жилийн зургадугаар сард Москва, Бээжингийн зүгээс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох олон орны хэлэлцээрийг дахин эхлүүлэх, нөхцөл байдлыг зөөлрүүлэх зорилгоор  Хойд Солонгосын цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөр болон  АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилтыг хойшлуулах тухай  мэдэгдэж байжээ.  Мөн Игорь Моргулов эхний ээлжинд  цэргийн үйл ажиллагааг багасгахаар төлөвлөсөн гэж онцолсон байна. Харин  II шатанд  талууд  шууд хэлэлцээр хийх ёстой. Түүнчлэн энэ талбарт ахиц гарч байгаа эсэхийг ажиглана гэв. Тэрээр талуудын хооронд хийсэн хэлэлцээрийн хөгжлийг  ахицтай байна гэж дүгнэлээ. Хоёр Солонгос хэлэлцээрийг их идэвхтэй өрнөж байна. Мөн  Хойд Солонгос, АНУ-тай дахин хэлэлцээр хийх боломжийг хүлээж байна гэж онцоллоо. Өмнөд Солонгос, АНУ энэ оны эхээр  хамтарсан цэргийн сургуулилтаа Пхеньянд болсон өвлийн наадмын улмаас хойшлуулж байгаагаа мэдэгдсэн. Харин Пентагон өнгөрсөн зургадугаар сард тодорхойгүй хугацаагаар Өмнөд Солонгостой хийх цэргийн сургуулилт, харилцан солилцоо хийх  хөтөлбөрөө хойшлуулсан билээ. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нээс  цөмийн болон баллистик пуужингийн туршилт хийхийг хойшлуулахыг тушаасан юм. Мөн  атомын туршилт хийдэг Пунгри талбайг АНУ,Өмнөд Солонгостой харьцаагаа хэвийн байдалд  эргүүлэн оруулахын тулд  хааж байгаагаа мэдэгдэж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *