Энэтхэг эмч нар үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийнэ

4-р сарын 4, 2017 2:36 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 19
29r3kld98icomcai482h8f2ic_b

Т.САЙХАН

Бүгд найрамдах Энэтхэг улсын “Фортис” группын элэг, чөмөг шилжүүлэн суулгадаг тэргүүлэх зэрэглэлийн эмч нар энэ сарын 5-аас 7-ны хооронд Улаанбаатар хотноо ажиллаж, үнэ төлбөргүй үзлэг хийх гэж байна. Тус групп нь Энэтхэг даяар гуравдагч болон дөрөвдөгч шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 10 мянган ор бүхий 54 эмнэлэг, 260 оношилгооны төв, өндөр чадвартай 23 мянган ажиллах хүч, баг хамт олонтой, өдөрт 3100 гаруй өвчтөнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай аж. Энэ удаад тус группын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүд элэгний өвчлөл зонхилж байгаа Монгол Улсад ажиллаж, туршлага солилцож, цаашлаад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд ирж хийхэд хамтран ажиллах талаар судлахаар төлөвлөжээ. Эмч нар Улсын клиникийн Нэгдүгээр төв эмнэлэг, Интермэд эмнэлэгт ажиллаж, элэгний өвчин, цусны эмгэг болон хорт хавдартай өвчнүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *