Энэ жил 100 мянган тонн буудай импортолно

8-р сарын 27, 2015 10:06 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 40
b2a4477c6987338eoriginal

Д.ЦЭЦЭГ

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, Шадар сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Хууль зүйн сайд Д.Дорлигжав холбогдох албаны хүмүүсээс намрын их ажил, өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонслоо. Улсын хэмжээнд энэ намар 265 мянган тонн үр тариа, 252.3 мянган тонн улаан буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо хураан авах боломжтой гэсэн мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өгсөн юм. Гэвч цаг агаарын байдлаас шалтгаалан газар тариалангийн бүс нутгууд ургац алдсан байна. Тиймээс салбарын яам 29.4 мянган тонн буудайг үрэнд, 4.2 мянган тонн буудайг улсын нөөцөд, 12.6 мянган тонныг тэжээлд, есөн мянган тонныг спиртэд нөөцөлснөөр гурилын үйлдвэрлэлд 186.2 мянган тонн улаан буудайг нийлүүлэх бололцоо бүрдэнэ гэж тооцсон байна. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих санд нөөцлөгдсөн 27.4 мянган тонн буудайг нэмж оруулбал 213.6 мянган тонн буудайн нөөц бүрдэх аж.

Монгол Улсын жилийн хэрэгцээнд 320 мянган тонн буудай шаардлагатай, харин энэ жил 100 мянга гаруй тонноор дутагдах тооцоо гарч байгаа учраас ургацаа хурааж авсны дараа импортын асуудал ярихаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *