Энэ өдөр “Bangtan Boys” хамтлагийн дуучин Жин мэндэлжээ

12-р сарын 4, 2017 10:18 am Нийтлэгч: Ангилал Зууны нэг өдөр , Энтертайнмэнт Уншсан: 6
12-4-7

Х.ОЮУНБОЛД

1992 оны энэ өдөр Өмнөд Солон­го­сын “Bangtan Boys” хамтлагийн гишүүн, дуучин Ким Сокжин  Кёнги аймаг дахь Аньян  хотод  мэндэлжээ. Уран бүтээлийн нэрийг нь Жин  гэдэг байна.  Түүнийг  11 настай байхад том ах нь, хип хопын ертөнцөд анх “уруу татжээ”. Зочид буудалд ажиллаж байсан  15 настай түүнийг   “SM” энтертайментийн төлөөлөгч  гудамжинд хараад, хөгжмийн сонсгол,чадвараа шалгуулахыг зөвлөсөн байна. Гэвч Ким Сокжин түүнийг  хуурч байна гэж бодоод татгалзсан хариу өгчээ. Мөн тэрээр театрын мэргэжлээр суралцахаар Конкук их сургуульд бүртгүүлэхээр очсон байна.  Энэ үеэр дуу хөгжмийн “Big Hit” компанид сонсголоо шалгуулжээ. Ингэснээр 2012 онд тус компанид ажиллах болсон байна. Харин 2013 оны зургадугаар сарын 13-нд энэ хамтлагийн гишүүн болж анхны “No,More Dream” клипээ гаргажээ. Түүнийг хамтлагийн бусад гишүүд болон шүтэн бишрэгчид нь  ягаан өнгөнд дуртай учраас “Ягаан гүнж” гэж хочилдог байна. Ким Сокжин хамтлагийнхаа бусад гишүүдээс насаараа хамгийн ах настай  нь ажээ.

1918 АНУын Ерөн­хийлөгч Вудро Вильсон I дайны Версалийн гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр засгийн эрхийг барих хугацаандаа  Европт очсон анхны АНУын ерөнхийлөгч болсон байна.

1943 дэлхийн II дайны үеийн  Югославын тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч маршал Тито цөллөгт байхдаа тус улсын ардчилсан Засгийн газрыг бий болсон гэж зарлан тунхаглажээ.

1959 сансар огтор­гуйд 55 бээ­рийн зам туулсан сармаг­чин эсэн мэнд дэлхийд буцаж ирсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *