Энэ хавар найман төрлийн 5000 мод тарина

5-р сарын 13, 2018 7:14 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 18
TsCRQIkkYEDa32332569_1763270910426547_7663049970571804672_n-550x300

С.САРУУЛ

“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд өнөөдөр /2018.05.12/  боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  НЗДТГ-ын удирдлага, албан хаагчид, НИТХ-ын төлөөлөл оролцлоо.

Энэ жилийн хаврын мод тарилтаар хайлаас, чацаргана, монос, голт бор, улиас, гацуур, нарс, шар хуайс гэсэн найман төрлийн нийт 5000 орчим мод таригдах юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх 973 га талбайг хамарч байгаагаас 183 га талбайн ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/ хийгдсэн. Өнгөрсөн жилээс III ээлжийн 50 га талбайд ногоон  байгууламж тохижилтын ажил эхэлсэн  бөгөөд энэ жилийн мод тарилт  Ус сувгийн удирдах газрын гүний худгийг  хамгаалах хамгаалалтын зурвас хэлбэрээр таригдаж байна. 2009 оноос хойш  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  нийт 27 төрлийн 123 мянга гаруй мод сөөг таригдсан. Өнгөрсөн 2017 онд тооллого явуулж мод  ургалтын байдлыг тодорхойлоход 98.8 хувьтай гэсэн үзүүлэлт гараад байна. Энэ үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн  нэгдүгээрт эрэмбэлэгдэх  зорилго бол нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах. Үүний тулд бид ногоон  байгууламжаа нэмэгдүүлэхэд анхаарч,  жил бүрийн хавар, намрын мод тарилтаар ундны усны зурвас дагуу шинэ тарилтыг төлөвлөн  мод тарьж байна”  гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *